dc.description.abstract |
Удирдах ажилтан нь ажилтандаа өөрийн манлайлал, нөлөөлөл, харилцааг бий болгосноор аливаа ажил үүрэг, байгууллагын хөдөлгүүр болж байдаг. Бизнест Харилцаа- дээр бүх зүйл тогтож байдаг гэж болно. Гадагшаа болон дотогшоо урсгалтай олон төрлийн харилцаан дээр байгууллагын болон хүний үйл ажиллагаа оршин тогтнож байдаг. Ажилтны ажлын сэтгэл ханамж нь удирдах ажилтны харилцааны ур чадвараас хэрхэн хамаардаг, яаж хамаардаг болохыг энэхүү судалгааны ажлаар тодорхойлох ба эрдэмтдийн судалж туршсан арга хандлагаар бизнесийн байгууллагаас түүвэр үүсгэн онолын болон, эмпирик судалгаа хийж таамаглалаа батлах явдал нь судалгааны үндсэн зорилго юм. Монголын нөхцөлд Бизнесийн байгууллагуудад тулгамдаж буй хүний нөөцийн эргэцийн голлох шалтгаанд удирлдлага, ажилтан хоёрын харилцааны асуудлууд байна. Харилцааг зохицуулах цэгцтэй зөв, онолын мэдлэг бизнесийн байгууллагуудад дутмаг байгаа ба энэ талаар хийгдсэн судалгааны ажлууд ховор байна.
Удирдах ажилтны харилцааны ур чадвар нь ажилтны ажлын сэтгэл ханамжид хэрхэн нөлөөлж буйг таамаглал дэвшүүлэн судалж, гарсан үр дүн нь байгууллагад аливаа шийдвэр гаргалтыг зохицуулах төлөвлөх, хянахад ашиглагдах гарын авлага, эх үүсвэр баримт үүсгэх нь судалгааны ажлын нэг зорилго юм.
Удирдах ажилтны харилцааны ур чадвар нь байгууллагын ажилтнуудын гүйцэтгэл, сэтгэл ханамж, ажлын туршлага олж авах байдал, суралцах үйл явц, ажил таслалт, байгууллагадаа үнэнч байх байдал зэрэг олон зүйлд шууд нөлөөлдөг байна.
Байгууллагын удирдах ажилтан ямар харилцааны хэв маяг, харилцааны болон удирдах ур чадвартай байгаагаас хамааран тухайн байгууллагын санхүүгийн үзүүлэлт, байгууллагын гүйцэтгэл, байгууллагын соёл, ашигт ажиллагаа зэрэг гол үзүүлэлтүүд хамаардаг байна. Судалгааг Колорадагийн их сургуулиас гаргасан судалгааны загвараар хийсэн ба асуулгын аргаар хийсэн судалгаагаа SPSS программ дээр боловсруулан, шинжилгээг мөн тус программаар хийсэн болно. Харилцааны ур чадвар нь ажилтны ажлын сэтгэл ханамжид нөлөөлдөг болохыг баталсан ба онол аргазүйтэй нь хамтаар судалсан судалгааг нэгээр нэмэгдүүлж буйгаараа онцлогтой.
Түлхүүр үгс: Харилцааны ур чадвар, Харилцааны хэв маяг, Удирдлагын харилцааны хэв маяг, Collaborative managerial communication skill- Хамтран ажиллах удирдлага, Authoritarian managerial communication skill- Захиран тушаах удирдлага |
en_US |