СЭЗИС - Бүтээлийн сан

Ухаалаг хог ачилтын менежментийн системийн шинжилгээ ба зохиомж

Товч мэдээллийг харах

dc.contributor.advisor Цогтбадрах, Гүндэгмаа
dc.contributor.author Цэрэнтогоо, Намуун-Эрдэнэ
dc.date.accessioned 2025-06-20T05:04:15Z
dc.date.available 2025-06-20T05:04:15Z
dc.date.issued 2025-06-10
dc.identifier Бакалавр en_US
dc.identifier.uri https://repository.ufe.edu.mn/xmlui/handle/8524/4306
dc.description.abstract Сүүлийн жилүүдэд хот суурин газрын хүн амын өсөлт, хэрэглээний түвшний нэмэгдэлтэй холбоотойгоор хог хаягдлын хэмжээ эрчимтэй нэмэгдэж байна. Үүний улмаас хотын хог тээвэрлэлт нь улам ачаалалтай, зардал өндөртэй, үр ашиг багатай хэвээр байсаар байгаа нь энэ чиглэлийн менежментийг шинэ түвшинд гаргах шаардлагыг бий болгож байна. Одоогийн уламжлалт хог ачилтын үйл ажиллагаа нь тогтсон маршрутаар, сав дүүрсэн эсэхээс үл хамааран тээвэрлэлт хийх зэрэг сул талуудтай бөгөөд энэ нь шатахуун, хүний нөөцийн үргүй зардлыг нэмэгдүүлж, хотын түгжрэл, байгаль орчны бохирдолд сөргөөр нөлөөлдөг. Нөгөө талаас, технологийн хөгжил, ялангуяа IoT мэдрэгч, GPS хяналт, өгөгдлийн анализ зэрэг ухаалаг шийдлүүд дэлхий даяар хог хаягдлын менежментийг оновчтой болгоход өргөнөөр нэвтэрч эхэлсэн. Хэдийгээр ийм төрлийн системүүд гаднын улсуудад амжилттай хэрэгжиж, хог тээвэрлэлтийн зардлыг дунджаар 20–30%-иар бууруулж, ажлын бүтээмжийг нэмэгдүүлж байгаа ч манай улсын хувьд энэхүү дэвшилтэт аргачлал хараахан хэрэгжээгүй, туршигдаагүй байгаа нь анхаарал хандуулах асуудал юм. Иймд уг судалгааны ажлаар хог хаягдлын тээвэрлэлтийн үйл явцад тулгарч буй асуудлуудыг тодорхойлон, “ухаалаг хог ачилтын менежментийн систем”-ийг онолын ба байгууллагын түвшинд шинжлэн судалж, системийн зохиомж, үйл явцын оновчлол, хэрэглэгчийн оролцоо, прототайп загварыг боловсруулан гүйцэтгэв. en_US
dc.subject Ухаалаг хог ачилтын менежмент en_US
dc.title Ухаалаг хог ачилтын менежментийн системийн шинжилгээ ба зохиомж en_US
ife.Мэргэжил.Нэр Менежмент, мэдээллийн системийн
ife.Мэргэжил.Индекс D341300
ife.Зэрэг Бакалавр
ife.Диплом.Зөвлөх Дашжаргал, Хулан


Энэ бүтээлд байгаа файлууд

Энэ бүтээл нь дараах бүрдэлд гарч ирнэ.

Товч мэдээллийг харах