Хураангуй:
Програм хангамж (ПХ) -ийн салбар нь нийгэмд өндөр ач холбогдолтой байдгаас програм хангамж эрхлэгч компаниуд өндөр ашиг орлоготой ажиллах, бизнесээ хурдтай өргөжүүлэх боломжтой байна.
Гэтэл програм хангамжийн бүтээгдэхүүний засварын зардал манайд төдийгүй дэлхий нийтийн хувьд өндөр байдаг. Үүнтэй холбоотой АНУ –ын холбооны засгийн газраас компаниудын чадамжийг үнэлэх загвар (Чадамж боловсролтын загвар) -ыг ашиглах болсон байна.
Гэтэл уг загвараар Монголын програм хангамж үйлдвэрлэгч компаниудын 18% нь дөнгөж 2 дугаар түвшинд хамаарах боломжтой нь үндэсний хэмжээний томоохон програм хангамжийн ажлыг гаднын компаниуд авч боловсруулдгаар харагдаж байгаа юм.
Тэгвэл үүний шалтгаан олон янзаар тайлбарлагдаж болох боловч мэдлэгийн менежментийг байгууллагын орчинд хэрэгжүүлснээр асуудалд гарц болно гэж үзэн энэхүү судалгааг явуулсан юм.
Судалгааг мэдлэгийн менежментийн суурь онолуудын нэг болох Нонакагийн “Байгууллагын мэдлэг бүтээх динамик онол”- д тулгуурлан, судалгааны асуулгыг Броогийн “Ажлын бие даасан байдлын хэмжүүр”, Дибэллагийн “Сургалтын материал” бүтээлд дурдагдсан асуулга бэлтгэх аргачлалаар дамжуулан боловсруулсан юм.
Судалгааны гол хэрэгсэл байгууллага дахь мэдлэгийг идэвхжүүлэгч 5 хүчин зүйлд тулгуурласан бөгөөд тухайн хүчин зүйлсийн нөлөө өндөр байхад байгууллагад мэдлэг бүтээх орчин бүрдсэн гэж үздэг байна.