СЭЗИС - Бүтээлийн сан

Нислэгийн хөдөлгөөний үйлчилгээний өртөг тооцох нь

Товч мэдээллийг харах

dc.contributor.advisor Цэдэнсодном, Пүрэвтуяа
dc.contributor.author Сэржгочоо, Отгонбаяр
dc.date.accessioned 2025-06-20T03:37:30Z
dc.date.available 2025-06-20T03:37:30Z
dc.date.issued 2025-06-20
dc.identifier Мастер en_US
dc.identifier.uri https://repository.ufe.edu.mn/xmlui/handle/8524/4279
dc.description.abstract Зах зээлийн харилцаанд оролцож байгаа бүхий л байгууллага үйл ажиллагаагаа тасралтгүй үргэлжлүүлэн үйлчлүүлэгчдэд чанартай бүтээгдэхүүн, үйлчилгээг түргэн шуурхай хүргэж байгууллагын хэмжээнд гарч байгаа зардлыг үр ашигтай байлгаж, үйлчлүүлэгч болон өөрийн ашгийг боломжит дээд түвшинд хүргэхийг зорин ажилладаг. Байгууллага зөвхөн нягтлан бодох бүртгэл хөтлөх, төлөвлөх зорилгоор тооцоолол хийхээс илүүтэйгээр удирдлагын шийдвэр гаргалтад нөлөөлөхүйц орчин үеийн арга хандлагуудыг ашиглан үйлчилгээний өртгийн тооцооллыг хийхийг хичээж байна. Тиймээс үйлчилгээний байгууллага нь үйлдвэрлэлийн байгууллагийн нэгэн адил үзүүлж байгаа үйлчилгээнийхээ өртгийг үнэн зөв тооцоолсоноор үйл ажиллагааны ашиг болон үйлчилгээний үнэ цэнийг бодитоор илэрхийлэх боломжтой учир үйлчилгээний зардал болон өртөг, түүнийг оновчтой хуваарилах аргуудыг судлах шаардлага байсаар байна. Өөрийн ажилладаг байгууллагыг судалгааны объектоор сонгон авч 2023 онд гарсан зардлын гүйцэтгэл болон үйл ажиллагааны тайлангийн мэдээлэлд тулгуурлан байгууллагын өртөг тооцооллыг боловсронгуй болгох арга зүйг боловсруулан нислэгийн хөдөлгөөний үйлчилгээний өртгийг тооцож үзлээ. Нислэгийн хөдөлгөөний үйлчилгээний өртгийг тодорхойлох талаар судалгааны ажил хийгдэж байгаагүй тул өртгийг тооцсоноор ашигт байдлаа зөв тодорхойлох, ажил үйлчилгээний үнэ тогтоолтод хэрэглэх бодит өртгийн мэдээллээр удирдлагыг хангах боломж бүрдэнэ. Түүнчлэн байгууллагын ERP системд үйлдлийн төвүүдийг нарийн тодорхойлж оруулан АВС тооцох арга аргачлалыг илүү боловсронгуй болгон хөгжүүлэх нь зүйтэй юм. en_US
dc.subject Нислэгийн хөдөлгөөний үйлчилгээний өртөг en_US
dc.subject Захиалгат ажлын арга en_US
dc.subject Тоо хэмжээнд суурилсан арга en_US
dc.title Нислэгийн хөдөлгөөний үйлчилгээний өртөг тооцох нь en_US
ife.Мэргэжил.Нэр Бизнесийн менежмент
ife.Мэргэжил.Индекс E340100
ife.Зэрэг Мастер


Энэ бүтээлд байгаа файлууд

Энэ бүтээл нь дараах бүрдэлд гарч ирнэ.

Товч мэдээллийг харах