dc.description.abstract |
Миний бие “Ресторанаар үйлчлүүлэгчийн худалдан авах хүсэл эрмэлзэлд интернет орчин дахь бусад хэрэглэгчийн цахим сэтгэгдэл нөлөөлж буйг тодорхойлох” сэдвийн хүрээнд судалгаа хийж гүйцэтгэсэн. Ресторанаар үйлчлүүлэгчдийн хувьд өмнө нь үйлчлүүлж байсан хүмүүсийн туршлага, үнэлгээ хамгийн итгэлтэй эх сурвалж болдог байна.
Тус асуудлын хүрээнд судлагдсан байдлын судалгааг гадаад, монгол судалгааны ажлуудаар хийж өөрийн судалгааны аргазүй, дизайныг боловсруулсан. Судалгааны үр дүнгээс харахад Монгол хүмүүсийн ресторанаар үйлчлүүлэх хүсэл эрмэлзэлд сэтгэл хөдлөл болон цахим сэтгэгдлийн найдвартай байдал, ятгах чадвар, мэдээлэл өгөхүйц байдал гэх зэрэг хүчин зүйлүүд нөлөөлдөг. Хэрэв хэрэглэгчид рестораны тухай найдвартай, бодитой, хүлээн зөвшөөрөгдөхүйц цахим сэтгэгдлийг уншвал энэхүү судалгааны үр дүнд тусгагдсанаар тухайн ресторанаар үйлчлүүлэх хүсэл эрмэлзэл нэмэгдэж сонголт хийх боломжтой гэдгийг ресторанууд ойлгох чухал юм. |
en_US |