dc.description.abstract |
ТОВЧ ХУРААНГУЙ
1992 онд Бразил улсын Рио-Де-Жанейро хотод болсон НҮБ-ын "Хүрээлэн буй орчин ба хөгжил" сэдэвт дээд хэмжээний уулзалтаас "Тогтвортой хөгжил"-ийн үзэл санааг дэвшүүлсэн бөгөөд тогтвортой хөгжлийн зорилгод хүрэх гол хэрэгсэл нь боловсрол буюу мэдлэг байна гэж тодорхойлсон байдаг.
2012 оноос Дэлхийн улс орон бүр өөрийн ахуй амьдрал, үйлдвэрлэл, хэрэглээнийхээ хэв маягийг эрс өөрчилж ногоон хөгжлийн хэв загварт шилжих болсон бөгөөд манай улс 2014 онд “Ногоон хөгжлийн бодлого”-ыг баталсан.
Энэхүү бодлогыг хэрэгжүүлэхэд байгаль орчны аудитын үйл ажиллагаа чухал үүрэгтэй юм. Тийм учраас байгаль орчны аудит нь шинэ мэдлэг эсвэл аль хэдийн хадгалагдсан мэдээлэлийг дамжуулах үйл явцад хамаарах тул байгаль орчны аудиторын буюу экспертийн мэдлэг сайн байх нь чухал.
Монгол улсын байгаль орчны салбарт байгаль орчны аудит цоо шинээр нэвтэрч байгаа тул үйл ажиллагаа нь жигдэрч эхлээгүй, дадлага туршлага бага, байгаль орчны аудиторуудын мэдлэг, ур чадвар дутмаг, маш том зах зээл дээр хэтэрхий цөөн тоглогчтой учраас зөвлөх үйлчилгээний үнэ харьцангуй өндөр, байгаль орчны аудит хийлгэх шаардлагатай аж ахуйн нэгж байгууллагуудын ихэнх нь аудитын тухай ойлголт муутай, зарим нь буруу ойлголттой, эдгээр нөхцөл байдлаас шалтгаалан холбогдох хууль, дүрэм, журмын хэрэгжилт хангалтгүй, нөгөө талаас энэхүү сэдвээр урьд өмнө хийсэн судалгаа цөөн байгаа зэргийг үндэслэн уг сэдвийг сонгон судалсан болно.
Монгол улсын Байгаль орчныг хамгаалах тухай хуульд заасны дагуу байгалийн нөөц баялаг ашиглан үйлдвэрлэл, үйлчилгээ эрхэлж буй аж ахуйн нэгж, байгууллагууд 2 жил тутамд хуваарьт аудитыг заавал хийлгэх шаардлагатай байдаг. Гадаад орны БОА-ын тогтолцооноос үзэхэд БОА-ыг ихэвчлэн сайн дураараа эсвэл шаардлагатай тохиолдолд хийлгэдэг байна. Харин байгаль орчны аудиторуудад тавигдах нийтлэг шаардлага нь манай улстай ижил, төстэй байна.
БОА-ын үйл ажиллагааг нэг шинэ брэнд гэж үзвэл стратегийн хувьд өсөлт ажиглагдахгүй байна. БО-ы үнэлгээ хийх эрх бүхий байгууллагад хамааралтай аудиторууд нийт аудиторуудын 30-40% нь байгаа нь эдгээр хүмүүс байгаль орчны аудит хийх хүсэл, сонирхолтойг илтгэж байна.
Цаашид дээрх нөхцөл байдлыг харгалзан үзэж БО-ы хуваарьт аудитыг уул уурхайн салбараас бусад салбаруудад шаардлагатай тохиолдолд хийлгэдэг байх, БОА-ыг стратегийн хувьд хөгжүүлэх, идэвхжүүлэх зорилгоор БО-ы салбарт хүлээн зөвшөөрөгдсөн, мэдлэгтэй экспертүүдийг аудитор болгох замаар тэдний мэдлэгийг дамжуулан ашиглах, хүний нөөцийг бүрдүүлэх, зарим төрийн байгууллагуудын үйл ажиллагаа /УСУГ, ХТГ гэх мэт/-д захиалгат аудит хийлгэж салбарын байгаль орчны асуудлыг сайжруулахаас гадна байгаль орчны аудиторуудыг туршлагажуулах, аудитыг хөгжүүлэх, банкны зээлийн шаардлагад БОА-ын дүгнэлт, зөвлөмжийг нэмж оруулах, БОА-ын холбоо аудиторуудыг давтан сургах, гадаадын туршлага судлах чиглэлээр сургалт, семинарыг тогтмол зохион байгуулж байх нь зүйтэй. |
en_US |