dc.description.abstract |
Энэхүү судалгаа нь Монгол Улсын хэрэглэгчдийн финтек үйлчилгээг хүлээн зөвшөөрөх болон түүнд дасан зохицох зан төлөвт нөлөөлөх гол хүчин зүйлсийг тодорхойлоход чиглэсэн. Судалгааны онолын үндэс нь технологийг хүлээн зөвшөөрөх загвар (TAM), шалтгаант үйлдлийн онол (TRA), инновацын тархалтын онол (IDT) зэрэг загваруудыг нэгтгэн, өргөтгөсөн байдлаар ашигласан. Судалгаанд хэрэглэгчийн хүлээн авсан ашиг тус, хэрэглээний хялбар байдал, итгэлцэл, брэндийн нэр хүнд, эрсдэл, инновацын шинж чанар, нийгмийн нөлөөлөл зэрэг хүчин зүйлсийг хамруулсан.
SPSS програм ашиглан хүчин зүйлийн шинжилгээ, корреляци болон регрессийн шинжилгээ хийж, нэмэлтээр хэрэглэгчдээс ярилцлага авсан. Судалгааны үр дүнд хэрэглэгчийн финтек үйлчилгээг хүлээн авахад хамгийн хүчтэй нөлөө үзүүлдэг хүчин зүйлс нь хүлээн авсан ашиг тус, итгэлцэл, брэндийн нэр хүнд байсан бол эрсдэл, нийгмийн нөлөөлөл нь хамгийн сул нөлөөтэй байв. Судалгааны дүгнэлт нь финтек үйлчилгээ хөгжүүлэгчдэд хэрэглэгчдийн итгэлийг олох, бүтээгдэхүүний үнэ цэнийг оновчтой хүргэх, брэндийн нэр хүндийг бэхжүүлэх нь чухал болохыг харуулж байна. |
en_US |