СЭЗИС - Бүтээлийн сан

Стартап Бизнесүүдийн Хүний Нөөцийн Хомсдолд Нөлөөлөх Хүчин Зүйлсийн Судалгаа

Товч мэдээллийг харах

dc.contributor.author Миеэгомбо, Нандин-Эрдэнэ
dc.date.accessioned 2025-06-12T14:21:35Z
dc.date.available 2025-06-12T14:21:35Z
dc.date.issued 2025-06-12
dc.identifier.uri https://repository.ufe.edu.mn/xmlui/handle/8524/4226
dc.description.abstract Монгол улсын стартап экосистемийн судалгаанаас харахад технологид суурилсан 80 идэвхтэй стартап компани Монголын ДНБ-ийн 26%-ийг бүрдүүлж байгаа боловч эдгээр стартапуудын 63 хувь нь шинэ ажилтан татах, элсүүлэх асуудалтай тулгарч байгаа нь стартапуудын хүний нөөцийн хомсдлын шалтгааныг судлах чухал хэрэгцээг үүсгэж байна. ((JICA, 2022) Судлаач миний бие Инновацийн тухай хуульд тусгагдсан "Стартап" гэсэн ойлголтын хүрээнд стартап компаниудын хүний нөөцийн хомсдолд нөлөөлж буй бүтцийн болон нөхцөл байдлын хүчин зүйлсийг тодорхойлохоор судалгаа хийсэн. Судалгааны загварыг боловсруулахдаа Герцбергийн Хоёр Хүчин Зүйлийн онолыг үндэслэл болгон ашигласан болно. Мөн суурь судалгаагаар “Determinant Factors of the Tourism Company on Employee Job Satisfaction for Employee Retention in China” (Wang & Nuangjamnong, 2025) судалгааг сонгож, судалгааны чиглэл, хувьсагчийн бүтэц, таамаглалын уялдаа зэргийг харгалзан загвар боловсруулсан. Түүнчлэн стартапуудын дотоод орчин, хүний нөөцийн удирдлагын онцлогийг тодорхойлохын тулд төрөл бүрийн салбарын 3 стартап компанийн хүний нөөцийн албаны менежерүүдээс чанарын гүнзгийрүүлсэн ярилцлага авч, ажилчдын сэтгэл ханамж, ажлын байрны тогтвортой байдал, цалин урамшууллын бодлого, байгууллагын соёл, ажлын байрны харилцаа, ажлын орчин зэрэг үзүүлэлтүүдийг судалсан. Судалгааны өгөгдлийг SPSS програм ашиглан магадлалын болон стандарт статистик хувьсагчдын дүн шинжилгээ, хүчин зүйлийн шинжилгээ, корреляцийн шинжилгээ зэрэг аргуудаар боловсруулсан. Хүчин зүйлсийн шинжилгээгээр 6 хүчин зүйл тодорсон ба цалин урамшуулал нь ажилтаны сэтгэл ханамжид, ажилтаны сэтгэл ханамж нь ажилтаны тогтвортой байдалд статистикийн ач холбогдол бүхий хамааралтай болох нь дэмжигдсэн. Бусад хүчин зүйлс нь Пирсоны корреляцийн шинжилгээгээр статистикийн хувьд сул эерэг хамааралттай байгааг илтгэсэн. Судалгааны үр дүнгээс үзэхэд ажилтны сэтгэл ханамж нь ажилтны тогтвортой байдалд шууд нөлөөлдөг бөгөөд ажилтаны сэтгэл ханамжийг дэмжихийн тулд цалин урамшуулал, ажлын орчин, байгууллагын соёл, ажлын байрны харилцаа зэрэг хүчин зүйлсийг сайжруулах хэрэгцээтэй. en_US
dc.language.iso mng en_US
dc.subject Цалин урамшуулалын бодлого en_US
dc.subject Ажилтны сэтгэл ханамж, en_US
dc.subject Ажилтны тогтвортой байдал en_US
dc.subject Хүний нөөцийн эргэц en_US
dc.subject Стартап en_US
dc.subject Хүний нөөцийн хомсдол en_US
dc.subject Research Subject Categories::SOCIAL SCIENCES::Other social sciences::Labour market research en_US
dc.title Стартап Бизнесүүдийн Хүний Нөөцийн Хомсдолд Нөлөөлөх Хүчин Зүйлсийн Судалгаа en_US
dc.type Thesis en_US


Энэ бүтээлд байгаа файлууд

Энэ бүтээл нь дараах бүрдэлд гарч ирнэ.

Товч мэдээллийг харах