СЭЗИС - Бүтээлийн сан

Боловсролын салбар дахь авлигаас үүдэлтэй хүний эрхийн асуудал

Товч мэдээллийг харах

dc.contributor.author Батмөнх, Анхзаяа
dc.date.accessioned 2025-06-12T06:19:03Z
dc.date.available 2025-06-12T06:19:03Z
dc.date.issued 2025-06-12
dc.identifier.uri https://repository.ufe.edu.mn/xmlui/handle/8524/4224
dc.description.abstract Авлигын гэмт хэрэг нь иргэдийн төрд итгэх итгэл, нийгэмд тогтсон шударга ёсны зарчмыг алдагдуулж, тухайн улсын хөгжил дэвшлийн үйл явцыг сааруулж, тусгаар тогтнол, үндэсний аюулгүй байдалд сөрөг нөлөөлөл үзүүлж байдаг. Манай улс авлигын индексээр 180 орноос 114-р байрт орсон нь авлига өндөр орнуудын тоонд багтаж, энэ асуудалд анхаарал хандуулах болсон гэдгийг харуулсаар байна. Боловсрол бол хүний үндсэн эрх бөгөөд улс орны хөгжил дэвшлийн хөдөлгөх хүч байдаг. Боловсролын салбарт улсын төсвийн 20-30 хувийг зарцуулдаг учраас авлигад өртөх эрсдэл өндөр байна. Боловсролын салбарын авлигын хор уршиг маш их байдаг. Боловсролын салбарт авлига олон янзын хэлбэрээр илэрч байгаа бөгөөд түүний үр уршгаар боловсролын үйлчилгээний чанар доройтож, хүртээмж хомсдож, тэгш байдал алдагдаж, улмаар улс орны хөгжил дэвшилд хортой нөлөө үзүүлж байна. Боловсролын салбар дахь авлига нь зөвхөн тус салбарын чанар, хүртээмжид сөргөөр нөлөөлөх төдийгүй, нийгмийн өргөн хүрээг хамарсан олон үр дагавартай байдаг. Үүний эсрэг Эрүүгийн хуулийн авлига, албан тушаалын гэмт хэрэгт холбогдох зүйл заалтад нэмэлт өөрчлөлт оруулж ялын бодлогоо чангатгаж, НҮБ-ын Авлигын эсрэг конвенцыг баримтлан шат дараатай хөтөлбөр боловсруулан тэмцсээр байгаа ч зохистой үр дүнд хүрэхгүй байна. Тиймээс судлаач миний зүгээс Монгол улсын Эрүүгийн хуулийн авлига, хээл хахуультай холбоотой өмнөх эрүүгийн хууль болон одоо хүчин төгөлдөр үйлчилж буй эрүүгийн хуулийн нэмэлт өөрчлөлтүүд, ялын бодлого, үзэл баримтлалыг судалж, санал зөвлөмж боловсруулж, дүгнэлт гаргалаа. Мөн боловсролын салбарын авлигын чиглэлийг илрүүлж, авлига багатай улс орны туршлага, стратегийг судалж, монголд хэрэгжих боломжтой эсэх талаар дүгнэлт гаргаж, мэргэжилтнүүдийн санал болон өөрийн саналыг тусгаж өгсөн судалгаа юм. en_US
dc.language.iso mng en_US
dc.subject боловсрол, сурч боловсрох эрх, хүний эрх en_US
dc.title Боловсролын салбар дахь авлигаас үүдэлтэй хүний эрхийн асуудал en_US


Энэ бүтээлд байгаа файлууд

Энэ бүтээл нь дараах бүрдэлд гарч ирнэ.

Товч мэдээллийг харах