dc.description.abstract |
Төрд учирсан хохирлыг шаардах эрхтэй хэд хэдэн субъектыг Монгол улсад хүчин
төгөлдөр мөрдөгдөж буй хууль, тогтоомжид тодорхойлсон байдаг. Монгол улсын
Үндсэн хуулийн тавин зургадугаар зүйлд “Прокурор…, шүүх хуралдаанд төрийн нэрийн өмнөөс оролцоно” хэмээн заасан байдаг. Гэвч Иргэний хэргийн шүүхэд прокурор төрийн ашиг сонирхолыг хамгаалах зорилгоор төрийг төлөөлж хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд нэхэмжлэл гарган оролцоход шүүх нь прокурорын гаргасан нэхэмжлэлийг зарим тохиолдолд хүлээн авч Иргэний хэрэг үүсгэн, хэргийг хэлэлцэн шийдвэрлээд зарим тохиолдолд нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзаж байгаа нь төрийн ашиг сонирхол хөндөгдөж байгаа нэг илэрхийлэл болно. Мөн иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх ажиллагаанд прокурор төрийг төлөөлөн оролцож буй шүүхийн практикаас авч үзвэл прокурорын оролцоо нилээдгүй байгаа бөгөөд прокурорын байр суурь ИХШХШтХ-ийн 25, 26 дугаар зүйлд заасан буюу хэргийн оролцогч, зохигчийн эрх эдэлж, үүрэг хүлээж оролцохоор байна. Иймээс энэхүү судалгааны ажлаар нь прокурор хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцох байр суурийн зааг ялгааг тодруулж, прокурор хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцоход тулгарч буй зарим асуудлын учир шалтгааныг илрүүлсэн болно. |
en_US |