СЭЗИС - Бүтээлийн сан

Байгууллагын ногоон үнэлгээний аргачлалыг боловсруулах

Товч мэдээллийг харах

dc.contributor.author Баасанжаргал, Энхбаяр
dc.contributor.author Отгонбаатар, Амарзаяа
dc.date.accessioned 2025-06-11T07:15:52Z
dc.date.available 2025-06-11T07:15:52Z
dc.date.issued 2025-06-11
dc.identifier.uri https://repository.ufe.edu.mn/xmlui/handle/8524/4220
dc.description.abstract Сүүлийн жилүүдэд тогтвортой хөгжлийн үзэл баримтлал нь зөвхөн улс төр, олон улсын бодлого зэргээр хязгаарлагдахгүй бизнесийн байгууллагын стратегийн үндсэн бүрэлдэхүүн хэсэг болох хандлага эрчимтэй дэлгэрч байна. Байгууллагын тогтвортой байдлыг үнэлэх хэрэгцээгээр Байгаль орчин, Нийгэм, Засаглалын (БОНЗ) зарчимуудыг нэвтрүүлж, үнэлдэг олон улсын агентлагууд (MSCI, Sustainalytics, Bloomberg ESG) бий болж, компанийн гүйцэтгэлийг оноо, зэрэглэлээр илэрхийлэхээс гадна хөрөнгө оруулагчдын шийдвэр гаргалтад чухал нөлөө үзүүлж эхэлсэн. Монгол улсад нэгдсэн БОНЗ-ын үнэлгээний тогтолцоо хараахан бий болоогүй тул, БОНЗ-ын үнэлгээний загвар тэр дундаа байгаль орчны үнэлгээг улс орныхоо нөхцөлд нийцүүлэн нэвтрүүлэх шаардлага тулгарч буй юм. Энэхүү судалгаагаар БОНЗ-ын олон улсын үнэлгээний агентлагуудын байгаль орчны шалгуур үзүүлэлтүүдийг харьцуулан судалж, Монгол Улсын мөрдөж буй хууль, бодлого, тогтвортой санхүүгийн хөтөлбөр, ногоон таксономи зэрэг үндэсний баримт бичгүүдтэй уялдуулан хэрэгжүүлэх боломжтой шалгуур үзүүлэлтүүдийг боловсруулсан. Үүний үр дүнд Монголын нөхцөлд нийцэхүйц ногоон үнэлгээний аргачлал боловсруулах суурь бүтэц бий болгож, түүнийгээ “Говь” ХК, болон “Апу” ХК -ийн бодит жишээн дээр үнэлгээг гүйцэтгэсэн. Энэхүү судалгааны үр дүнд байгууллагуудын байгаль орчны гүйцэтгэлийг үнэлэх бодит шалгуур үзүүлэлтүүдийг тодорхойлж, ногоон үнэлгээний аргачлалыг боловсруулах, тогтвортой хөгжлийн бодлого, хөрөнгө оруулалтын шийдвэр гаргалтад хувь нэмэр оруулахад чиглэгдсэн. en_US
dc.language.iso mng en_US
dc.subject Ногоон үнэлгээ en_US
dc.subject Байгаль орчин en_US
dc.subject БОНЗ en_US
dc.title Байгууллагын ногоон үнэлгээний аргачлалыг боловсруулах en_US
dc.type Thesis en_US


Энэ бүтээлд байгаа файлууд

Энэ бүтээл нь дараах бүрдэлд гарч ирнэ.

Товч мэдээллийг харах