СЭЗИС - Бүтээлийн сан

Улсын төв эмнэлгүүдийн удирдах ажилтны чадамжийг үнэлэх нь

Товч мэдээллийг харах

dc.contributor.advisor Дамба, Гэрэлмаа
dc.contributor.author Бат-Эрдэнэ, БАТТУЛГА
dc.date.accessioned 2016-06-04T04:32:31Z
dc.date.available 2016-06-04T04:32:31Z
dc.date.issued 2016-04-13
dc.identifier Мастер en_US
dc.identifier.uri http://repository.ife.edu.mn/handle/8524/419
dc.description.abstract Үндэслэл: Эрүүл мэндийн тусламж, үйлчилгээг хэрэглэгчдэд хүргэх эрэлт хэрэгцээг бүрэн хангахын тулд улсын төв эмнэлгүүд өнөөгийн менежментийн чадамжаа тодорхойлж улмаар өрсөлдөх чадвараа сайжруулах шаардлагатай байна. Улсын төв эмнэлгүүдийн өрсөлдөх чадвар сайжирснаар эрүүл мэндийн тусламж, үйлчилгээний чанар, хүртээмж дээшлэх давуу талтай тул тус дөхөм болох үүднээс энэхүү судалгааны ажлыг хийлээ. Зорилго: Улсын төв эмнэлгүүдийн менежментийн чадамжийг үнэлэн тулгамдсан асуудлуудыг тодорхойлж шийдвэрлэгдэхэд чиглэгдсэн санал зөвлөмж боловсруулахад оршино. Арга зүй: Чадамжийн онолын судалгааг эрдэмтэн Р.Боязис, Л.М.Ритва нарын эх бүтээлүүд болон бусад ном, сургалтын материалуудад тулгуурлан хийлээ. Эрүүл мэндийн салбарын судалгааг АХБ, ОУ-ын байгууллагын тайлан, улсын төв эмнэлгүүдийн мэдээлэл болон энэ чиглэлээр хийгдсэн эрдэм судлалын ажлуудаас эх аван хийж гүйцэтгэв. АНУ-ын эрдэмтэн Ж.Плайсын 2014 онд боловсруулсан "Чадамжийн үнэлгээ" судалгааны аргачлалыг зохиогчийн эрхтэйгээр аван УНТЭ, УХТЭ, ШУГТЭ-ийн 102 удирдах ажилтнуудыг хамруулан судалгааг хийлээ. Чадамжийн үнэлгээ нь 8 бүлэг ур чадварын (Харилцаа, Шинжилгээ/Үнэлгээ хийх, Бодлого /Хөтөлбөр/ боловсруулах, төлөвлөх, Соёл, Олон нийтийн үйл ажиллагаа зохион байгуулах, Нийгмийн эрүүл мэндийн суурь, Санхүүгийн болон удирдахуйн мэдлэг, Удирдлага ба cистем, сэтгэлгээ) нийт 90 асуулгаас бүрджээ. Үр дүн: MУ-ын хэмжээнд төрөлжсөн үйл ажиллагаа явуулж байгаа УНТЭ, УХТЭ, ШУГТЭ-ийн нийт 102 удирдах ажилтан судалгаанд хамрагдлаа. Судалгаанд оролцсон удирдах ажилтнуудын ур чадварын бүлэг тус бүрт харгалзах дундаж үнэлгээ: Харилцааны ур чадвар (2.9), Шинжилгээ / Үнэлгээний ур чадвар (2.81), Бодлого /Хөтөлбөр/ боловсруулах, төлөвлөх ур чадвaр (2.92), Соёлын ур чадвар (2.73), Олон нийтийн үйл ажиллагаа зохион байгуулах ур чадвар (2.76), Нийгмийн эрүүл мэндийн суурь (2.82), Санхүүгийн болон удирдахуйн ур чадвар (2.43), Удирдлага ба cистем, сэтгэлгээ (2.74) байв. Oлон Хүчин Зүйлийн Регрессийн шинжилгээ хийн cургалт авах хэрэгцээг шугаман загвараар(Y=0.46*a2-c7*0.28+0.2*g1-0.3*e4+0.28*f4-0.21*b2) илэрхийллээ. en_US
dc.subject Чадамж, Чадамжийн удирдлага, Чадамжийн үнэлгээ, Байгууллагын суурь өрсөлдөх чадвар, Эмнэлгийн удирдах ажилтан, Улсын төв эмнэлэг en_US
dc.subject Чадамжийн удирдлага en_US
dc.subject Чадамжийн үнэлгээ en_US
dc.subject Байгууллагын суурь өрсөлдөх чадвар en_US
dc.subject Эмнэлгийн удирдах ажилтан en_US
dc.subject Улсын төв эмнэлэг en_US
dc.subject мастерын ажил en_US
dc.subject Чадамж en_US
dc.title Улсын төв эмнэлгүүдийн удирдах ажилтны чадамжийг үнэлэх нь en_US
ife.Мэргэжил.Нэр Бизнесийн менежмент
ife.Мэргэжил.Индекс E340100
ife.Зэрэг Мастер


Энэ бүтээлд байгаа файлууд

Энэ бүтээл нь дараах бүрдэлд гарч ирнэ.

Товч мэдээллийг харах