dc.contributor.author |
Алтангэрэл, Нинжмаа |
|
dc.date.accessioned |
2025-06-10T06:13:36Z |
|
dc.date.available |
2025-06-10T06:13:36Z |
|
dc.date.issued |
2025-06-10 |
|
dc.identifier.uri |
https://repository.ufe.edu.mn/xmlui/handle/8524/4193 |
|
dc.description.abstract |
Монгол улс нь худалдааны түнш орнуудын бодлого, шийдвэрийн нөлөөлөлд өртөж, хүлээж авч байдаг. Ялангуяа дотоодын нийт бүтээгдэхүүний хэлбэлзэл, экспортын түүхий эдийн үнэ зэрэгт хүчтэй нөлөө үзүүлдэг. Иймд энэхүү судалгааны ажлаар БНХАУ-ын Тэг нүүрстөрөгч бодлогын Монголын эрдсийн бус бүтээгдэхүүний экспортод үзүүлэх дам нөлөөг судлахаар зорьсон.
Судалгааны өгөгдөлд 2011 оноос 2025 оны 3-р сар хүртэл дата мэдээлэл ашиглан, Монгол улсын эрдсийн бус бүтээгдэхүүний экспортын тоо хэмжээг хамааран хувьсагчаар, БНХАУ-ын CO2-ын ялгарлын хэмжээг үл хамааран хувьсагчаар сонгон авсан. VAR загварыг хугацааны хоцрогдол (lag) нэг байхаар загварчилж, Грэйнжерийн шалтгаан – хамаарлын шинжилгээг хийж шалгахад F тестийн утга 0.02 гарч тэг таамаглал няцаагдсан. Энэ нь нэг сарын өмнөх CO2-ын ялгарлын хэмжээ нь тухайн үеийн эрдсийн бус бүтээгдэхүүний экспортын хэмжээний шалтгаан болохыг харуулсан. Инпульсийн хариу функцийн шинжилгээ хийхэд БНХАУ-ын CO2-ын ялгаруулалтын түвшинд ямар нэгэн гэнэтийн шок нөлөө үүсэхэд тухайн шокийн нөлөө нь Монгол улсын эрдсийн бус бүтээгдэхүүний экспортод 2 сарын дараа хүчтэй илэрдэг байна. Энэхүү цочролын нөлөө нь аажимдаа буурч нэг жилийн дараанаас нөлөөлөө үзүүлэхээ больдог байна. |
en_US |
dc.subject |
Дам нөлөө, эрдсийн бус бүтээгдэхүүн, CO2, экспорт, худалдаа, эдийн засаг, Vector autoregressive (VAR), шалтгаан – хамаарал |
en_US |
dc.title |
Монгол улсын эрдсийн бус бүтээгдэхүүний экспортод БНХАУ-ын Тэг нүүрстөрөгч бодлогын үзүүлэх дам нөлөөг судлах |
en_US |
dc.type |
Thesis |
en_US |