СЭЗИС - Бүтээлийн сан

Чөлөөт цагийн шинэ бүтээгдэхүүн хөгжүүлэх боломж Гө карт Багги жишээн дээр

Товч мэдээллийг харах

dc.contributor.author Наранбаатар, Ариунхүслэн
dc.date.accessioned 2025-06-10T05:34:25Z
dc.date.available 2025-06-10T05:34:25Z
dc.date.issued 2025-06-10
dc.identifier.uri https://repository.ufe.edu.mn/xmlui/handle/8524/4190
dc.description.abstract Энэхүү судалгааны ажлаараа адал явдал эрэлхийлэгч, өөрийгөө сорин таашаал авах аялагчдад манай оронд шинэ тутам үүсэн дэлгэрч байгаа Гө-карт болон Багги төрлийн тээврийн хэрэгслийг аяллын хавсарга болон нэмэлт бүтээгдэхүүн болгож зах зээлд нийлүүлэх чиглэлийг санал болгож байна. Аялал жуулчлалын салбар нь хүн төрөлхтний хувьд амьдралын үндсэн хэрэгцээний нэг болж хурдацтай хөгжиж байгаа эдийн засгийн тулгуур салбаруудын нэг болж хөгжиж байна. Монгол орны хувьд зорин ирэх, дотооддоо аялах жуулчдын урсгал жил бүр тогтмол нэмэгдэж байгаа хэдий ч тэдний аяллын зорилго, хэрэгцээ сонирхолд нийцсэн бүтээгдэхүүн үйлчилгээний нэр төрөл, тоо, хүртээмж харьцангуй хязгаарлагдмал байгаа юм. Энэхүү орон зайд бага боловч хувь нэмэр оруулах үүднээс хүүхэд залуусын чөлөөт болон аяллын цагийг үр дүнтэй, туршлага хуримтлуулах, өөрийгөө сорих боломж олгох төрлийг хөндөж байгаа юм. Нэгдүгээр бүлэг бүтээгдэхүүн үйлчилгээний онолын ойлголтууд, төрөл, ангиллыг багтаасан бөгөөд тэр дундаа аялал жуулчлалын бүтээгдэхүүн, үйлчилгээ, төлөвлөлтийн талаарх асуудлыг эх сурвалжаас судлан тэмдэглэв. Хоёрдугаар бүлэгт Гө-карт болон Багги спортын үүсэл хөгжил, олон улсад хөгжиж байгаа тэргүүн туршлага, энэ төрлийг сонирхогчдын бүлгийг тандах судалгаа, цаашид хөгжүүлж болох өөрийн саналаа боловсруулж оруулав. en_US
dc.language.iso mng en_US
dc.subject Гө карт, Багги, Тээврийн хэрэгсэл, Адал явдал, Аялал жуулчлал, Спорт, Экстрем, Машин en_US
dc.title Чөлөөт цагийн шинэ бүтээгдэхүүн хөгжүүлэх боломж Гө карт Багги жишээн дээр en_US
dc.type Thesis en_US


Энэ бүтээлд байгаа файлууд

Энэ бүтээл нь дараах бүрдэлд гарч ирнэ.

Товч мэдээллийг харах