СЭЗИС - Бүтээлийн сан

Цахим платформыг өрсөлдөөний эрх зүйгээр зохицуулах нь

Товч мэдээллийг харах

dc.contributor.advisor Лхамсүрэн, Отгонбаяр
dc.contributor.author Лодойсамбуу, Хулан
dc.date.accessioned 2025-06-10T05:12:44Z
dc.date.available 2025-06-10T05:12:44Z
dc.date.issued 2025-06-10
dc.identifier Бакалавр en_US
dc.identifier.uri https://repository.ufe.edu.mn/xmlui/handle/8524/4187
dc.description.abstract Цахим платформуудын олон талт зах зээлийн бүтэц, сүлжээний нөлөө, өгөгдөлд суурилсан бизнесийн загвар зэрэг онцлог нь өрсөлдөөний орчинд шинэ сорилтуудыг бий болгож байна. Энэхүү судалгааны ажлын зорилго нь олон улсад цахим платформыг өрсөлдөөний эрх зүйгээр хэрхэн зохицуулж буй туршлагыг судалж, Монгол Улсад хэрэгжүүлж болох зохицуулалтын арга хэмжээг тодорхойлоход оршив. Судалгааны ажлын хүрээнд баримт бичгийн шинжилгээ, харьцуулсан судалгааны арга зүйг ашиглан онолын болон хууль эрх зүйн эх сурвалжуудыг шинжилсэн болно. Гадаадын туршлагын судалгаагаар Европын Холбоо дижитал зах зээлийн ноёрхлыг хязгаарлах зорилгоор “Дижитал зах зээлийн тухай хууль” (DMA) зэрэг урьдчилан сэргийлэх зохицуулалтыг нэвтрүүлж, том платформуудад тодорхой үүрэг, хориг тавьж эхэлснийг, АНУ уламжлалт өрсөлдөөний хүрээнд технологийн том компаниудын эсрэг хэд хэдэн заргыг үргэлжлүүлэн шалгаж буйг, БНХАУ зах зээлийн хяналтын ерөнхий газраараа дамжуулан платформуудын эсрэг хууль тогтоомжоо чангатгаж, их хэмжээний торгууль ногдуулж буйг харьцуулан тайлбарласан. Судалгааны үндсэн дүгнэлтээр Монгол Улсад цахим платформын зах зээлд шударга өрсөлдөөнийг хангахын тулд өрсөлдөөний эрх зүйн орчноо шинэчилж, платформын онцлогт нийцсэн тусгай зохицуулалт бий болгох шаардлагатайг онцлон тэмдэглэв. Энэхүү судалгаа нь онолын хувьд дижитал зах зээлийн өрсөлдөөний зохицуулалтын ойлголтыг баяжуулж, практикийн хувьд Монгол Улсад цахим эдийн засгийн шударга, тогтвортой өсөлтийг дэмжих бодлогын санал боловсруулахад ач холбогдолтой болно. en_US
dc.subject Өрсөлдөөний эрх зүй, цахим платформ, олон талт зах зээл, сүлжээний нөлөө, давамгай байдал, өгөгдөлд суурилсан бизнесийн загвар, өгөгдлийн төвлөрөл, хаалгач платформ en_US
dc.title Цахим платформыг өрсөлдөөний эрх зүйгээр зохицуулах нь en_US
ife.Мэргэжил.Нэр Бизнесийн эрх зүй
ife.Мэргэжил.Индекс D380105
ife.Зэрэг Бакалавр
ife.Диплом.Зөвлөх Батнасан, Мөнгөннахиа


Энэ бүтээлд байгаа файлууд

Энэ бүтээл нь дараах бүрдэлд гарч ирнэ.

Товч мэдээллийг харах