dc.description.abstract |
Аялал жуулчлал нь дэлхийн хэмжээнд хамгийн хурдацтай хөгжиж буй салбаруудын нэг бөгөөд улс орнуудад эдийн засгийн өсөлт, орон нутгийн хөгжил, ажил эрхлэлтийг дэмжих чухал салбарын нэг юм. Монгол Улс байгалийн үзэсгэлэнт газар нутаг, өвөрмөц соёл уламжлал, түүхэн дурсгалт газрын нөөцүүд дээр түшиглэн аялал жуулчлалыг хөгжүүлэх өргөн боломжтой юм.
Энэ хүрээнд Хөвсгөл аймгийн Рашаант сум нь байгалийн өвөрмөц тогтоц, үзэсгэлэнт газар нутаг, түүхэн дурсгалт газрууд, соёлын өв, олон төрлийн рашаан, эмийн ургамал зэргээрээ дотоодын аялагч, гадаадын жуулчдыг татах, аялал жуулчлалын зорин очих газар болгох боломжтой бүс нутаг юм.
Монголын нүүдэлчин соёл, уламжлалт мал аж ахуйг өвлөн хадгалсан нутгийн иргэдийн ахуй амьдрал, зан заншил нь жуулчдын хувьд сонирхол татахуйц өвөрмөц аяллын туршлага болох боломжтой. Гэсэн хэдий ч аялал жуулчлалыг үр дүнтэй хөгжүүлэхийн тулд дэд бүтцийг сайжруулах, орон нутгийн иргэдийн оролцоог нэмэгдүүлэх, тогтвортой аялал жуулчлалыг төлөвлөх шаардлагатай байна. Хөвсгөл аймгийн Рашаант суманд аялал жуулчлалыг хөгжүүлэхэд зарим бэрхшээл тулгарч байна. Үүнд дэд бүтэц, зам тээвэр, холбоо сүлжээний хүртээмж, жуулчдад зориулсан бүтээгдэхүүн, аялал жуулчлалын үйлчилгээний чанар зэрэг асуудлууд нь тус салбарын хөгжлийг хязгаарлаж байна.
Хөвсгөл аймгийн Рашаант сумын аялал жуулчлалын хөгжлийн нөөц бололцоо, бүтээгдэхүүн үйлчилгээний төрөл, зах зээлийн боломжийг тодорхойлж, бүтээгдэхүүний санал гаргах, 10 жилийн хөгжлийн стратеги төлөвлөгөө боловсруулахыг зорьсон. Судалгаанд баримт бичгийн шинжилгээ, асуулга, ярилцлага, SWOT шинжилгээ болон тогтвортой аялал жуулчлалын үзүүлэлтүүдийг ашигласан. Үүний үр дүнд зорин очих болон дамжин өнгөрөх жуулчдын хэрэгцээнд нийцсэн бүтээгдэхүүний чиглэл, орон нутгийн оролцоонд тулгуурласан санал, стратеги төлөвлөгөө боловсруулагдсан. |
en_US |
dc.subject |
Рашаант сум, аялал жуулчлал, аяллын бүтээгдэхүүн, стратеги төлөвлөгөө, бүтээгдэхүүн хөгжүүлэлт, бренд бүтээгдэхүүн, нутгийн иргэд, менежмент, тогтвортой хөгжил, байгалийн нөөц |
en_US |