СЭЗИС - Бүтээлийн сан

"ЦАГИЙН АЖИЛ ЗУУЧЛАЛЫН ПЛАТФОРМ"-ын бүтээгдэхүүн хөгжүүлэлт

Товч мэдээллийг харах

dc.contributor.advisor Цогбадрах, Гүндэгмаа
dc.contributor.author Отгонбаяр, Далай-Эрдэнэ
dc.contributor.author Сосорбурам, Бишүбазар
dc.contributor.author Болормаа, Батзориг
dc.date.accessioned 2025-06-09T10:00:33Z
dc.date.available 2025-06-09T10:00:33Z
dc.date.issued 2025-06-09
dc.identifier Бакалавр en_US
dc.identifier.uri https://repository.ufe.edu.mn/xmlui/handle/8524/4170
dc.description.abstract Монгол Улсад хөдөлмөрийн зах зээлд оюутан, залуус болон орлогоо нэмэгдүүлэх хүсэлтэй иргэдийн дунд цагийн ажил хийх эрэлт эрчимтэй өсөж байна. Гэсэн хэдий ч ажил олох, ажлын байрны мэдээлэл авах, ажил санал болгогчтой холбогдох зэрэг бүхий л процесс нь одоогоор хязгаарлагдмал, Facebook групп, танилын хүрээнд байгаа нь мэдээллийн найдвартай байдал, хүртээмжид сөргөөр нөлөөлдөг. Хийгдсэн судалгааны үр дүнгээс харахад, цагийн ажил хайж буй иргэдийн 70% нь зарын үнэн бодит байдалд эргэлздэг бөгөөд энэ нь ажил хайхаа зогсоох, эсвэл ажил олгогчтой холбогдсон ч ойлголцол, итгэлцлийн дутагдал үүсэх нөхцөлийг бүрдүүлдэг байна. Нөгөө талаас, ажил олгогчдын 45% нь цагийн ажилтныг олоход мэдээллийн эх үүсвэрийн хязгаарлагдмал байдал, ажил горилогчийн найдвартай байдлыг тодорхойлох боломжгүйтэй холбон тайлбарласан. Үүний улмаас цаг хугацаа алдах, цаашлаад залилангийн шинжтэй эрсдэлд өртөх, санхүүгийн хохирол амсах зэрэг ноцтой үр дагаврууд үүсэх нөхцөл байдал бий болдог. Энэхүү төслийн хүрээнд дээрх асуудлуудыг шийдвэрлэх зорилгоор Ajilio нэртэй цагийн ажил зуучлалын платформын системийн судалгаа, хэрэглэгчийн шаардлагын шинжилгээ, системийн зохиомж болон хөгжүүлэлтийг бүх үе шаттайгаар боловсруулсан. Ярилцлага, ажиглалт, баримт бичгийн шинжилгээний аргуудыг хослуулан ашиглаж, онолын суурь судалгаа, хэрэглэгчийн шаардлага, салбарын болон системийн шинжилгээг нарийвчлан гүйцэтгэсэн. Энэхүү судалгааны үр дүнд платформын хэрэглэгчийн зан төлөв, хэрэгцээ шаардлага, технологийн орчин, системийн оролт, гаралт, процессуудыг тодорхойлсон. Мөн ажил зуучлалын мэдээллийн урсгал, өгөгдлийн бүтэц, ажлын урсгалыг задлан шинжилж, үр ашигтай системийн зохион байгуулалт боловсруулах үндэс суурийг тавьсан. Үүний үндсэн дээр хэрэглэгч төвтэй, уян хатан, өргөтгөх боломжтой архитектур бүхий системийн зохиомжийг боловсруулж, туршилт болон хөгжүүлэлтийн үе шатыг төлөвлөсөн хуваарийн дагуу амжилттай хэрэгжүүлж хэрэглэгчийн бодит хэрэгцээнд нийцсэн, хэрэглээний хувьд энгийн ойлгомжтой бүтэцтэй платформыг хөгжүүлсэн. en_US
dc.subject Цагийн ажил en_US
dc.subject Зуучлал en_US
dc.subject Платформ en_US
dc.subject Системийн загварчлал en_US
dc.subject Хэрэглэгчийн интерфейс en_US
dc.subject Ажил хайгч en_US
dc.subject Ажил олгогч en_US
dc.subject Систем хөгжүүлэлт en_US
dc.title "ЦАГИЙН АЖИЛ ЗУУЧЛАЛЫН ПЛАТФОРМ"-ын бүтээгдэхүүн хөгжүүлэлт en_US
ife.Мэргэжил.Нэр Менежмент, мэдээллийн системийн
ife.Мэргэжил.Индекс D341300
ife.Зэрэг Бакалавр
ife.Диплом.Зөвлөх Ганбат, Эрдэнэцэцэг


Энэ бүтээлд байгаа файлууд

Энэ бүтээл нь дараах бүрдэлд гарч ирнэ.

Товч мэдээллийг харах