СЭЗИС - Бүтээлийн сан

Монгол улсын харьяат хүүхдийг гадаадын иргэнд үрчлэх эрх зүйн зохицуулалт, онцлог, тулгамдсан асуудал

Товч мэдээллийг харах

dc.contributor.advisor Доржсүрэн, Оюун
dc.contributor.author Одгэрэл, Өнөболд
dc.date.accessioned 2025-06-09T07:48:58Z
dc.date.available 2025-06-09T07:48:58Z
dc.date.issued 2025-06-09
dc.identifier Бакалавр en_US
dc.identifier.uri https://repository.ufe.edu.mn/xmlui/handle/8524/4168
dc.description.abstract Энэхүү дипломын ажил нь Монгол Улсын харьяат хүүхдийг гадаадын иргэнд үрчлүүлэх эрх зүйн зохицуулалт, онцлог, тулгамдсан асуудлыг судалж, хууль тогтоомжийг олон улсын жишигт нийцүүлэн боловсронгуй болгох санал боловсруулахад чиглэв. Судалгааны онолын хэсэгт хүүхдийн эрхийг хамгаалах үндэслэл, хүүхдийн дээд ашиг сонирхлыг хангах зарчмуудыг НҮБ-ын Хүүхдийн эрхийн тухай конвенц, Гаагийн конвенцийн хүрээнд шинжилсэн. Монгол Улсын Гэр бүлийн тухай хууль болон холбогдох журам нь эдгээр зарчмуудыг тусгасан боловч хэрэгжилт хангалтгүй, зарим заалт тодорхой бус байна.Судалгааны хэсэгт БНСУ, Австралийн гадаадын үрчлэлтийн туршлагыг Монголын нөхцөлтэй харьцуулж, хяналтын механизм, хүүхдийн оролцоо, соёлын залгамж халааг хангах загваруудыг авч үзсэн. Монгол Улсад гадаадын үрчлэгчдэд тавигдах шалгуур ерөнхий, хүүхдийн онцлог хэрэгцээ, соёлын холбоог хадгалах стандарт дутагдалтай, үрчлэлтийн дараах хяналт сул, хүүхдийн үзэл бодлыг тусгах зохицуулалт хангалтгүй байна. Эдгээр дутагдал нь хүүхдийн эрхийн зөрчлийн эрсдэлийг нэмэгдүүлж, Гаагийн конвенцийн шаардлагыг бүрэн хангахад саад болж байна.Судалгааны үр дүнд БНСУ-ын “Motherland Visit”, Австралийн “Child-Inclusive Conferencing” загварыг Монголд нэвтрүүлэх боломжтойг тогтоосон. Зөвлөмжид шалгуурыг нарийвчлах, хүүхдийн оролцооны эрхийг хангах, хяналтын механизмыг бэхжүүлэх, олон улсын хамтын ажиллагааг өргөжүүлэх саналууд багтсан. Эдгээр нь хүүхдийн эрхийг хамгаалах, үрчлэлтийн үйл явцыг ил тод, шударга болгоход хувь нэмэр оруулна гэж үзсэний үүднээс энэхүү судалгааны ажлыг хийлээ en_US
dc.subject Гадаадын үрчлэлт en_US
dc.subject Хүүхдийн эрх en_US
dc.subject Дээд ашиг en_US
dc.subject Эрх зүйн зохицуулалт en_US
dc.subject Хяналтын механизм en_US
dc.title Монгол улсын харьяат хүүхдийг гадаадын иргэнд үрчлэх эрх зүйн зохицуулалт, онцлог, тулгамдсан асуудал en_US
ife.Мэргэжил.Нэр Бизнесийн эрх зүй
ife.Мэргэжил.Индекс D380105
ife.Зэрэг Бакалавр
ife.Диплом.Зөвлөх Болдбаатар, Дэлгэрмаа


Энэ бүтээлд байгаа файлууд

Энэ бүтээл нь дараах бүрдэлд гарч ирнэ.

Товч мэдээллийг харах