СЭЗИС - Бүтээлийн сан

АРИЛЖААНЫ БАНКНЫ ШУУД БУС ЗАРДЛЫГ ХУВААРИЛАХ АРГАЗҮЙ

Товч мэдээллийг харах

dc.contributor.author Тэгшээ, Туяа
dc.date.accessioned 2025-04-17T10:57:13Z
dc.date.available 2025-04-17T10:57:13Z
dc.date.issued 2019-05-25
dc.identifier.uri https://repository.ufe.edu.mn/xmlui/handle/8524/4154
dc.description.abstract Судалгааны үндэслэл, шаардлага. Манай улсад 2017 оны жилийн эцсийн байдлаар 14 Арилжааны банк, 534 Банк бус санхүүгийн байгууллага, 290 Хадгаламж, зээлийн хоршоо, 17 даатгалын компани, 52 мэргэжлийн оролцогч үнэт цаасны компани зэрэг банк, санхүүгийн байгууллага үйл ажиллагаа явуулж байна. Санхүүгийн зах зээлийн нийт активын 95.8%-ийг арилжааны банк дангаараа эзэлж байгаа боловч тухайн зах зээлийн өрсөлдөөн нэмэгдэхийн хэрээр хүүний түвшин 2005 оны эцсийн байдлаар 28.3% байсан бол 2017 оны эцсийн байдлаар 18.8% болтлоо буурсан байна. Арилжааны банк нь бусад санхүүгийн байгууллагатай харьцуулахад үйл ажиллагаа, зохион байгуулалт нь харьцангуй тогтворжсон хэдий ч салбар нэгж, харилцагчийн өсөхийн хэрээр үйл ажиллагааны бусад зардлууд өссөөр байна. Тиймээс тухайн нэг арилжааны банк өрсөлдөөнд давуу байдал бий болгохын тулд одоогийн бүтээгдэхүүний өртөг зардлын тооцоог бодитой хийх хэрэгцээтэй болж байна. Энэ нь өртгийн тооцоололд суурилсан бүтээгдэхүүний үнэ тогтох, шийдвэр гаргалтад дэмжлэг болох мэдээлэл хуримтлуулах давуу талыг бий болгоно. Үр дүнтэй нягтлан бодох бүртгэлийн систем нь зардлыг төрөлжүүлэн ангилсан мэдээллээр удирдлагыг хангаад зогсохгүй, байгууллагын доторх ялгаатай тооцооллын объектуудын ашигт байдлын (орлого, зардал) талаарх мэдээллээр хангаж байна. Байгууллагыг удирдахад үйл ажиллагааны үр дүнг тодорхойлж, түүнд дүн шинжилгээ хийх, хяналт тавихад зардал, өртгийн мэдээлэл туйлын хэрэгцээтэй байна. Өртгийн мэдээллийг хангахад нягтлан бодох бүртгэлийн нэг хэсэг болох зардлын бүртгэл хөтлөлт чухалд тооцогдох болжээ. Зардлын бүртгэл нь зардлыг бүртгэх, хуваарилахтай холбоотой мэдээллээр удирдлагыг хангах, бизнесийн төлөвлөгөө боловсруулах, шинжилгээ хийх, үйл явцыг хянах зэргийг хамарсан цогц ойлголт юм. Арилжааны банкуудын үйл ажиллагаа өргөжин, салбарын өрсөлдөөн нэмэгдэж, шинэ үйлчилгээ нэвтрүүлэх төдийхнөөр давуу байдлыг олж авч чадахгүй гэдгийг Дэлхийн банкнаас хийгдсэн судалгаанууд харуулж байна. Сүүлийн жилүүдэд арилжааны банкны зардлын бүртгэлийн тогтолцоонд ахиц гарч байгаа боловч зардал, өртгийн мэдээллийн системийг удирдлагын шийдвэр гаргалтад оновчтой хэрэглэх шаардлага хэрэгцээ байсаар л байна. Арилжааны банкны ашигт ажиллагаанд олон хүчин зүйл нөлөөлж байгаа боловч шууд бус зардлын нөлөөлөл жил ирэх тутам өсөн нэмэгдсээр байна (Beck, Demirguc-Kunt, & Martinez Peria, 2005; Kendall, Mylenko, & Ponce, 2010). Монголын арилжааны банкуудад шийдвэр гаргах түвшинд бодитой мэдээллээр хангагдаж, үйл ажиллагааны бусад зардлыг зөв удирдаж, өрсөлдөөнд өөрийнхөө давуу байдлыг бий болгох боломж байгааг судлаачийн хувьд үзэж байна. Тиймээс арилжааны банкны шууд бус зардлыг хуваарилах аргазүйг судлах шаардлага тулгарч байна. Судлагдсан байдлын тойм. Олон улсад удирдлагын бүртгэлийн онол аргазүйг хөгжүүлэх, орчин үеийн хандлагыг гүнзгийрүүлэн судлахад томоохон хувь нэмэр оруулсан эрдэмтдийн тоонд Роберт Каплан, Робин Күүбэр (Cooper & Kaplan, 1988), viii Жорж Фостер, Чарлес Т.Хорнгер, Колин Друри (Colin, 1994), Я.В Соколов (Соколов, 2003), Т.Н Малькова, А Апчёрч, В.Б Ивашевич нар зүй ёсоор орж байна en_US
dc.subject арилжааны банк, шууд бус зардал, өртгийн бүртгэл, мөнгөний зах зээл, үйлдэлд суурилсан en_US
dc.title АРИЛЖААНЫ БАНКНЫ ШУУД БУС ЗАРДЛЫГ ХУВААРИЛАХ АРГАЗҮЙ en_US


Энэ бүтээлд байгаа файлууд

Энэ бүтээл нь дараах бүрдэлд гарч ирнэ.

Товч мэдээллийг харах