СЭЗИС - Бүтээлийн сан

ХЭРЭГЛЭГЧИЙН ХУДАЛДАН АВАХ ШИЙДВЭРТ ДЭЛГҮҮРИЙН ДОТООД ОРЧНЫ ҮЗҮҮЛЖ БУЙ НӨЛӨӨНИЙ СУДАЛГАА

Товч мэдээллийг харах

dc.contributor.author Баасанжавын, МӨНХЖАРГАЛ
dc.date.accessioned 2025-04-17T10:49:55Z
dc.date.available 2025-04-17T10:49:55Z
dc.date.issued 2024-12-25
dc.identifier.uri https://repository.ufe.edu.mn/xmlui/handle/8524/4153
dc.description.abstract Хэрэглэгчдийн худалдан авах дадал, хэв маяг дижитал эринтэй зэрэгцэн өөрчлөгдөж, богино хугацаанд хэрэгцээт зүйлээ худалдан авахад тохиромжтой, орчин сайтай дэлгүүрүүдийг илүүд үзэх болжээ. Монгол Улсад франчайзинг дэлгүүрүүдийн орчны өрсөлдөх чадвар өндөр байгаагаас дотоодын жижиглэн худалдааны бизнесүүд дэлгүүрийн орчноо сайжруулах шаардлагатай тулгарсан. Энэ чиглэлийн судалгаа, стандарт дутмаг байгаа нь хэрэглэгчийн худалдан авах шийдвэрт дэлгүүрийн дотоод орчны хүчин зүйлс хэрхэн нөлөөлдөгийг судлах үндэслэл болсон. Энэхүү судалгаа нь хэрэглэгчийн худалдан авах шийдвэрт нөлөөлөх дэлгүүрийн дотоод орчны хүчин зүйлсийг тодорхойлох, эдгээр хүчин зүйлс хэрэглэгчдийн бүлгүүд болон дэлгүүрийн төрөл тус бүрт хэрхэн ялгаатай нөлөөлдөгийг тодорхойлоход чиглэсэн. Судалгаанд Улаанбаатар хотын 9 томоохон сүлжээ дэлгүүрээр үйлчлүүлэгчдийг хамруулсан бөгөөд Төлөвлөгдсөн зан төлөвийн, Өдөөгч-Организм-Хариу үйлдлийн зэрэг онолуудад тулгаарлан нийт 17 бүлэг хүчин зүйлээр хэрэглэгчийн худалдан авах шийдвэрт нөлөөлөх хүчин зүйлсийг тодорхойлон судалсан. Судалгааны гол үр дүнд дэлгүүрийн мэдрэгдэх орчны, дизайны болон нийгмийн хүчин зүйлс болон дэлгүүрийн зохион байгуулалтын хялбар байдал, хэрэглэгчийн зан төлөвийн хяналт зэрэг нь худалдан авах хүсэл эрмэлзлийг өдөөснөөр худалдан авах шийдвэрт нөлөөлдөг нь тодорхойлогдсон байна. Мөн түүнчлэн бусдын нөлөө буюу хэрэглэгчийн ойрын хүрээлэл болох найз нөхөд, танил тал нь худалдан авах шийдвэрт шууд нөлөөлдөг байна. Түүнчлэн дэлгүүрийн дотоод орчны хүчин зүйлсийн худалдан авах хүсэл эрмэлзэлд үзүүлэх нөлөө нь хэрэглэгчийн нас, хүйс, ажил эрхлэлт, боловсрол, орлого зэрэг хүн ам зүйн хүчин зүйлсээс хамааран ялгаатай байдаг байна. Тухайлбал, эрэгтэйчүүдийн хувьд зохион байгуулалт, ажиллагчид, гэрэлтүүлэг чухал байдаг бол эмэгтэйчүүдийн хувьд эдгээрээс гадна үнэр, дэлгүүрийн зохион байгуулалтын хялбар байдал, мэдэгдэж буй зан үйлийн хяналт нөлөөлдөг байна. Хэрэглэгчийн худалдан авах шийдвэрт нөлөөлөх дэлгүүрийн дотоод орчны хүчин зүйлс нь дэлгүүрийн төрлөөс хамаарч ялгаатай байна. Өөрөөр хэлбэл судалгаанд хамрагдсан дэлгүүр бүр хэрэглэгчийн ой тойнд хоногшиход нөлөөлөх онцлог хүчин зүйлстэй байгаа нь харагдлаа. Судалгааны явцад зарим хүчин зүйлс, тухайлбал хөгжим, үнэр нь статистикийн хувьд ач холбогдолгүй гарсан тул эдгээрийг цаашид гүнзгийрүүлэн судлах шаардлагатай. Мөн судалгаа зөвхөн Улаанбаатар хотын томоохон сүлжээ дэлгүүрүүдэд хийгдсэн тул бусад ангиллын дэлгүүрүүд болон орон нутгийн дэлгүүрүүдийг хамруулан өргөтгөх боломжтой. Тус судалгааны хувьсагчдаар нарийвчилсан судалгаа хийх, орчин үеийн хиймэл оюун ухааны тоног төхөөрөмж ашиглан туршилт судалгаа явуулах, бусад үйлчилгээний байгууллага (ресторан, зоогийн газар, банк), боловсрол, эрүүл мэндийн салбарын байгууллагуудад судалгаа хийх туршилт хийх боломжтой гэж үзэж байна. en_US
dc.subject дэлгүүрийн дотоод орчин, дэлгүүрийн дотоод орчны хүчин зүйлс, худалдан авах шийдвэр, TRA, TPB, TAM, SOR загвар. en_US
dc.title ХЭРЭГЛЭГЧИЙН ХУДАЛДАН АВАХ ШИЙДВЭРТ ДЭЛГҮҮРИЙН ДОТООД ОРЧНЫ ҮЗҮҮЛЖ БУЙ НӨЛӨӨНИЙ СУДАЛГАА en_US


Энэ бүтээлд байгаа файлууд

Энэ бүтээл нь дараах бүрдэлд гарч ирнэ.

Товч мэдээллийг харах