СЭЗИС - Бүтээлийн сан

ЭРҮҮЛ МЭНДИЙН АНХАН ШАТНЫ ТУСЛАМЖ ҮЙЛЧИЛГЭЭГ ЭКОСИСТЕМИЙН ХАНДЛАГААР ҮНЭЛЭХ БОЛОМЖИЙН СУДАЛГАА

Товч мэдээллийг харах

dc.contributor.author Бямбын, ТӨМӨРБАТ
dc.date.accessioned 2025-04-17T10:46:59Z
dc.date.available 2025-04-17T10:46:59Z
dc.date.issued 2020-05-25
dc.identifier.uri https://repository.ufe.edu.mn/xmlui/handle/8524/4152
dc.description.abstract Судалгааны асуудал: Эрүүл мэндийн анхан шатны тусламж үйлчилгээний бүтэц зохион байгуулалт, эрх зүйн орчин, дэд бүтэц бүрдсэн боловч хүн амын эрүүл мэнд, сэтгэл ханамж зэрэг гарцын үзүүлэлтүүд сул байна. Тус системийн гарцыг сайжруулахын тулд уламжлалт хандлагаар бус менежментийн онол, арга зүйгээр судлах нь асуудлыг цогцоор шийдвэрлэх боломж олгоно. Тиймээс асуудал тус бүрийг тусгайлан авч үзэх бус харин нийт тогтолцооны хэмжээнд бүхэлд нь системийн хандлагаар үйлчилгээний экосистемийн онолын хүрээнд судлан үзэж, дүн шинжилгээ хийх хэрэгцээ шаардлага байна. Судалгааны зорилго: Эрүүл мэндийн анхан шатны тусламж үйлчилгээ үзүүлэгч талуудын хамтран үнэ цэнэ бүтээж буй байдлыг судалж, иргэн-үйлчлүүлэгч төвтэй үйлчилгээний экосистемийг хөгжүүлэх арга замыг тодорхойлох нь судалгааны зорилго болж байна. Судалгааны арга зүй: Менежментийн онолын судалгааны арга болох системийн хандлагаар анхан шатны тусламж үйлчилгээг экосистемийн онолын дагуу шинжлэн үзээд хамтран үнэ цэнэ бүтээх найман бодит үйл ажиллагааны төлөв байдал үйлчилгээ үзүүлэгч талуудын дунд ямар байгааг судалсан. Прагматик позитивист философийн хүрээнд дедуктив, индуктив хандлагыг сонгон авч тоон ба чанарын аргачлалын холимог хэлбэрийг ашиглаж, асуулга судалгааны стратеги хэрэглэн, нэг агшинд тоо мэдээллээ цуглуулан, баримтын судалгаа, үйлчилгээ үзүүлэгчийн тусламж үйлчилгээний хүртээмж, бэлэн байдлыг үнэлэх аргачлал, өрхийн асуулга судалгаа, чанарын ярилцлага явуулан дүн шинжилгээ хийлээ. Судалгааны үр дүн, дүгнэлт: Баримт бичгийн судалгаанаас үзвэл үйлчилгээ авах замыг урьдчилан зааж, үйлчлүүлэгчийн хөдөлгөөн, харилцан үйлчлэлээр холбоос бий болгох замыг хатуу тогтоож, хазайсан тохиолдолд хувийн төлбөрөөр шийтгэж, тусламж үйлчилгээнд үйлчлүүлэгчийн оролцоо хангалтгүй байдлаар үнэ цэнийг хамтран бүтээх бодит үйл ажиллагаануудыг зохицуулсан байна. Тусламж үйлчилгээний бэлэн байдлыг үнэлэхэд УБ хотын Хан-Уул, Чингэлтэй дүүргийн өрхийн эрүүл мэндийн төвийн тусламж үйлчилгээний хүртээмж хангалттай боловч ерөнхий болон өвөрмөц тусламж үйлчилгээний бэлэн байдал сул байгаа нь тэдний үнэ цэнийн амлалтаа хэрэгжүүлэх чадавх дутагдалтай байгааг харуулж байна. Эрх зүйн хүрээнд хүлээн зөвшөөрөөгүй боловч экосистемийн институцийн зохицуулалтаар шинэ харилцан үйлчлэл бий болох, агуулгын хувьд мэдрэг өөрчлөлт хийх бодит үйл ажиллагаа хөгжиж, хувийн эмнэлэг, эмийн сан гэсэн оролцогч гарч иржээ. Үйлчлүүлэгч төлбөр төлөн хувийн эмнэлэгтэй холбоос үүсгэснээр экосистемийн хэмжээнд улсын төсөв, эрүүл мэндийн даатгалын сан, хувь хүний төлбөр гэсэн санхүүгийн үндсэн эх үүсвэрүүд давхардаж, нөөцийн интегралчлалд орохгүй байна. Энэ байдал нь нөөцийн хүртээмжид нөлөөлөх бодит үйл ажиллагаа хангалтгүй байгааг илэрхийлж байна. Эдгээр үнэ цэнийг хамтран бүтээх бодит үйл ажиллагаа сул байгаа нь анхан шатны тусламж үйлчилгээний дэд системийн үр дүнтэй, үр ашигтайгаар урт хугацаанд оршин тогтноход сөрөг нөлөөтэй бөгөөд системийн гарцын үзүүлэлтүүд сул байгаагийн шалтгаан юм. Үйлчилгээ үзүүлэгч байгууллагыг зөвхөн өрхийн эрүүл мэндийн төвөөр хязгаарлаагүй, үйлчлүүлэгчийг оролцогч тал хэмээн хүлээн зөвшөөрсөн, үйлчилгээ харилцан солилцоог дэмжсэн, эрүүл мэндийн үнэ цэнийг хамтран бүтээх бодит үйл ажиллагаанд хязгаарлалт тавиагүй, институцийн зохицуулалтыг дэмжсэн орчин бүхий эрх зүйн зохицуулалт дутагдаж байна. en_US
dc.subject Эрүүл мэнд, Анхан шатны тусламж, Үйлчилгээ, Эко систем, нөөцийн интегралчлал en_US
dc.title ЭРҮҮЛ МЭНДИЙН АНХАН ШАТНЫ ТУСЛАМЖ ҮЙЛЧИЛГЭЭГ ЭКОСИСТЕМИЙН ХАНДЛАГААР ҮНЭЛЭХ БОЛОМЖИЙН СУДАЛГАА en_US


Энэ бүтээлд байгаа файлууд

Энэ бүтээл нь дараах бүрдэлд гарч ирнэ.

Товч мэдээллийг харах