СЭЗИС - Бүтээлийн сан

QUALITY ASSURANCE SYSTEM FOR E COMMERCE OF AGRICULTURAL PRODUCTS - A STUDY BASED ON CHINA-MONGOLIA AGRICULTURAL TRADE

Товч мэдээллийг харах

dc.contributor.author JIA, JIA YUANBO
dc.date.accessioned 2025-04-10T07:15:25Z
dc.date.available 2025-04-10T07:15:25Z
dc.date.issued 2025-03-25
dc.identifier.uri https://repository.ufe.edu.mn/xmlui/handle/8524/4146
dc.description.abstract Энэхүү судалгаа нь Хятад-Монголын хөдөө аж ахуйн бүтээгдэхүүний цахим худалдааны чанарын баталгаажуулалтын тогтолцоог судалж, хүнсний аюулгүй байдал, бүтээгдэхүүний ул мөрийг мөрдөн тогтоох, зах зээлийн итгэлцэл, худалдааны үр ашиг зэрэг тулгамдсан асуудлуудыг шинжлэн судалсан. Монгол Улс нь Хятад улсын хөдөө аж ахуйн бүтээгдэхүүний чухал нийлүүлэгч боловч чанарын стандарт, баталгаажуулалтын тогтолцоо, хүйтэн сүлжээний ложистикийн сул хөгжил зэрэг асуудлуудаас болж Хятадын зах зээлд өрсөлдөх чадвар сул байна. Үүний зэрэгцээ, Хятадын хэрэглэгчид хөдөө аж ахуйн импортын бүтээгдэхүүний чанарт онцгой анхаарч, ялангуяа хүнсний аюулгүй байдал, бүтээгдэхүүний ул мөрийг мөрдөн тогтоох зэрэгт өндөр шаардлага тавьж байна. Иймд үр ашигтай, ил тод, найдвартай чанарын баталгаажуулалтын системийг бий болгох нь хил дамнасан хөдөө аж ахуйн цахим худалдааны тогтвортой хөгжлийн гол асуудал болоод байна. Онолын хувьд, энэхүү судалгаа нь хил дамнасан цахим худалдааны чанарын баталгаажуулалтын судалгааны хүрээг өргөжүүлж, стандартын харилцан хүлээн зөвшөөрөгдөх байдал, нийлүүлэлтийн сүлжээний хамтын ажиллагаа, дижитал зохицуулалтын ач холбогдлыг онцлон тэмдэглэв. Мөн мэдээллийн тэгш бус байдлын онолыг хил дамнасан худалдаанд хэрхэн хэрэгжиж буйг баталгаажуулж, чанарын баталгаажуулалтын систем нь хэрэглэгчийн итгэлцэл, худалдан авах шийдвэрт хэрхэн нөлөөлж буй механизмыг тодрууллаа. Хөдөө аж ахуйн эдийн засаг, нийлүүлэлтийн сүлжээний менежмент, олон улсын худалдаа, мэдээллийн технологи зэрэг олон салбарыг хослуулан, Хятад-Монголын хил дамнасан цахим худалдааны чанарын баталгаажуулалтын системийг сайжруулах шийдлийг эрэлхийлсэн. Диссертацийн хүрээнд мэдээллийн тэгш бус байдлын болон чанарын баталгаажуулалтын онолд тулгуурлан, Хятад-Монголын хөдөө аж ахуйн цахим худалдааны чанарын хяналтын тулгамдсан асуудлыг шинжилж, гол нөлөөлөх хүчин зүйлсийг тодорхойлж, худалдааны үр ашгийг дээшлүүлж, хэрэглэгчийн итгэлцлийг нэмэгдүүлэн, хил дамнасан худалдааг хөгжүүлэх оновчтой шийдлүүдийг санал болгосон. Хөдөө аж ахуйн цахим худалдааны чанарын баталгаажуулалт, хил дамнасан худалдааны зохицуулалт, нийлүүлэлтийн сүлжээний менежмент, Хятад, Монгол болон олон улсын зохицуулалтын систем (HACCP, ISO 22000, GLOBALG.A.P.)-ийн харьцуулалт хийж, чанарын тогтолцооны хувьд харилцан хүлээн зөвшөөрөх боломжийг судлав. Нийт 371 хэрэглэгчийн асуулгын судалгааны үр дүнд үндэслэн статистик болон хамаарлын шинжилгээ болон Logit регрессийн загвар ашиглаж, хэрэглэгчдийн чанарын баталгаажуулалт, хүнсний аюулгүй байдал, бүтээгдэхүүний ул мөрийг иөрдөн тогтоох, худалдан авалт зэрэгт хандах хандлагыг судлан, хэрэглэгчийн итгэлцэл, худалдан авалтын гол хүчин зүйлсийг тодорхойлов. Хөдөө аж ахуй, нийлүүлэлтийн сүлжээний оролцогч талуудыг төлөөлүүлэн 15 мэргэжилтэнтэй ярилцлага хийж, хил дамнасан хөдөө аж ахуйн бүтээгдэхүүний чанарын баталгаажуулалтын өнөөгийн байдал, гол тулгамдсан асуудал, сайжруулах боломжуудыг тодорхойлсон. Судалгааны үр дүнд чанарын стандартын нэгдсэн тогтолцоогүй байгаа нь худалдааны саадыг нэмэгдүүлж, Монгол Улсын чанарын баталгаажуулалтын систем олон улсын түвшинд хүлээн зөвшөөрөгдөхгүй, Хятадын зах зээлийн шаардлагад нийцэхгүй байгаа нь илэрсэн. Бүтээгдэхүүний ул мөрийг мөрдөн тогтоох системийн дутагдал нь хил дамнасан хөдөө аж ахуйн бүтээгдэхүүний хэрэглэгчийн итгэлцлийг бууруулж, зах зээлд нэвтрэх чадварыг хязгаарлаж, хүйтэн гинжин хэлхээний логистикийн дэд бүтцийн сул хөгжил нь тээвэрлэлтийн явцад бүтээгдэхүүний хорогдлыг ихэсгэж, нийлүүлэлтийн сүлжээний үр ашгийг бууруулж байна. xiv Судалгаагаар төрийн бодлогын дэмжлэг, дижитал технологийн нэвтрүүлэлт (жишээлбэл, блокчейн, IoT), чанарын баталгаажуулалтын тогтолцооны хөгжил болон нийлүүлэлтийн сүлжээний менежментийн загвар зэрэг нь хөдөө аж ахуйн бүтээгдэхүүний чанарын баталгаажуулалтын үр нөлөөнд чухал нөлөөтэй болохыг тогтоосон. Эдгээр хүчин зүйлсээс хүйтэн гинжин хэлхээний хөгжүүлэлт, хүнсний аюулгүй байдлын үнэлгээ, чанарын стандартыг бий болгох нь хэрэглэгчийн итгэлцэл болон худалдан авалтад хэрхэн нөлөөлдөг болохыг тогтоолоо. Практикт Хятад-Монголын хөдөө аж ахуйн бүтээгдэхүүний чанарын баталгаажуулалтын харилцан хүлээн зөвшөөрөх механизмыг бий болгох, блокчейн болон IoT-д суурилсан бүтээгдэхүүний ул мөрийг мөрдөн тогтоох системийг хөгжүүлэх, хүйтэн сүлжээний дэд бүтцийг сайжруулах, төр болон салбар хоорондын хамтын ажиллагааг өргөжүүлэх, хөдөө аж ахуйн бүтээгдэхүүний чанарын удирдлагад дижитал технологийг нэвтрүүлэх чиглэлээр зөвлөмжилсөн. en_US
dc.language.iso en en_US
dc.subject Хятад-Монголын хөдөө аж ахуйн бүтээгдэхүүний худалдаа, Чанарын баталгаажуулалтын тогтолцоо, Цахим худалдааны хөдөө аж ахуйн бүтээгдэхүүн, Хүнсний аюулгүй байдал, Нийлүүлэлтийн сүлжээний менежмент, Хүйтэн гинжин хэлхээний логистик en_US
dc.title QUALITY ASSURANCE SYSTEM FOR E COMMERCE OF AGRICULTURAL PRODUCTS - A STUDY BASED ON CHINA-MONGOLIA AGRICULTURAL TRADE en_US


Энэ бүтээлд байгаа файлууд

Энэ бүтээл нь дараах бүрдэлд гарч ирнэ.

Товч мэдээллийг харах