СЭЗИС - Бүтээлийн сан

МОНГОЛ УЛСЫН УУЛ УУРХАЙН САЛБАРЫН ӨРСӨЛДӨХ ЧАДВАРТ НӨЛӨӨЛӨХ ХҮЧИН ЗҮЙЛСИЙН СУДАЛГАА

Товч мэдээллийг харах

dc.contributor.author Qilimuge, Цэлмэг
dc.date.accessioned 2025-04-10T07:03:26Z
dc.date.available 2025-04-10T07:03:26Z
dc.date.issued 2025-03-25
dc.identifier.uri https://repository.ufe.edu.mn/xmlui/handle/8524/4145
dc.description.abstract 1990 оноос зах зээлийн эдийн засагт шилжсэнээс хойш Монгол Улсын уул уурхайн салбар хурдацтай хөгжиж, эдийн засгийн тулгуур салбаруудын нэг болж, байгалийн баялагтаа тулгуурлан олон улсын зах зээлийн чухал оролцогч болсон. Гэсэн хэдий ч байгалийн баялаг ихтэй, экологийн орчин эмзэг учраас олон улсын ширүүн өрсөлдөөний дунд уул уурхайн салбарын өрсөлдөх чадварыг хэрхэн сайжруулах нь чухал байна. Энэхүү судалгааны ажилд салбарын өрсөлдөх чадварын харьцангуй давуу талын онолд тулгуурлан уул уурхайн өрсөлдөх чадварын мөн чанар болон нөлөөлөгч хүчин зүйлсийг судалсан болно. Үүнд, хүчин зүйлийн шинжилгээ болон бүтцийн тэгшитгэлийн шинжилгээний аргыг ашиглан Монгол Улсын уул уурхайн салбарын өрсөлдөх чадварт нөлөөлөх хүчин зүйлсийг тодорхойлж, Дэлхийн банк, Дэлхийн өрсөлдөх чадварын судалгааны төв, НҮБ-ын худалдаа, хөгжлийн байгууллагын макро түвшний нээлттэй өгөгдлүүдийг ашиглан эдгээр хүчин зүйлсийн нөлөөллийг баталгаажуулсан болно. Мөн “Орц-гарцын хүснэгт” загвар ашиглан Монгол Улсын уул уурхайн салбарын хөгжил тус улсын бусад салбарт хэрхэн нөлөөлж байгааг шинжилж, үнэлгээний үр дүнд тулгуурлан холбогдох зөвлөмж гаргасан. Энэхүү судалгааны ажилд харьцангуй давуу талын онолыг ашиглан уул уурхайн салбарын онцлогийг тодорхойлж, шууд болон шууд бус хүчин зүйлс гэсэн хоёр үндсэн чиглэлээр уул уурхайн салбарын өрсөлдөх чадварын онцлог болон нөлөөлөгч хүчин зүйлсийг багцалсан. Мөн “Алмаз загвар” ашиглан Монгол Улсын уул уурхайн салбарын үйл ажиллагааны өнөөгийн байдлыг тодорхойлж, тус салбарын давуу болон сул талуудыг шинжилснээр өрсөлдөх чадварт нөлөөлөх хүчин зүйлсийн системийг цаашид боловсруулахад үндэслэл болгон ашигласан. Уул уурхайн салбарын өрсөлдөх чадварт нөлөөлөх хүчин зүйлсийг шинжлэх хэсэгт 5 багц үзүүлэлт (Дэд бүтэц, Стратеги, Засгийн газар, Эрэлт,Олон улсын орчин) болон 27 үзүүлэлт бүхий нөлөөлөх хүчин зүйлсийн системийг боловсруулсан болно. Судалгаанд Монгол Улсын уул уурхайн салбарын 138 удирдлагын түвшний мэргэжилтнийг оролцуулан дүн шинжилгээ хийсэн бөгөөд нээлттэй макро өгөгдлүүд ашиглан үр дүнг баталгаажуулсан болно. Монгол Улсын уул уурхайн өрсөлдөх чадварт нөлөөлөх хүчин зүйлс болон 2019 оны орц-гарцын хүснэгт загвар ашиглан бусад салбарт үзүүлэх нөлөөллийг харгалзан тус салбарын өрсөлдөх чадварыг нэмэгдүүлэх тодорхой стратегийн зөвлөмж гаргасан. Энэ нь Монгол Улсын уул уурхайн салбарын хөгжлийн стратегийг боловсруулахад шийдвэр гаргагчдад ач холбогдолтой болно. en_US
dc.language.iso mng en_US
dc.subject Уул уурхай, өрсөлдөх чадвар, хүчин зүйл, зах зээл, баялаг, эдийн засаг en_US
dc.title МОНГОЛ УЛСЫН УУЛ УУРХАЙН САЛБАРЫН ӨРСӨЛДӨХ ЧАДВАРТ НӨЛӨӨЛӨХ ХҮЧИН ЗҮЙЛСИЙН СУДАЛГАА en_US


Энэ бүтээлд байгаа файлууд

Энэ бүтээл нь дараах бүрдэлд гарч ирнэ.

Товч мэдээллийг харах