Хураангуй:
Энэхүү судалгааны ажлаараа монголын арилжааны банкнуудын
зээл, хадгаламжийн хүүний зөрүүнд нөлөөлөгч хүчин зүйлсийн шинжилгээ хийж,
хугацааны хувьд салгаж банкнуудаар нь хүүний зөрүүний ялгааг гаргаж ирэхийг
зорилоо. Арилжааны 7 банкуудын 2004-2013 оны өгөгдлийг ашиглан хүүний зөрүүнд
нөлөөлөгч хүчин зүйлсийг шинжилж, коеффициентийн хамаарал ач холбогдлыг
судалсан. Мөн нийт хугацааны хувьд 2009 оноос өмнөх дараах хоёр хэсэгт салгаж
судалсан.