СЭЗИС - Бүтээлийн сан

Уул уурхайн компаниудын хувьцааны үнэд нөлөөлөгч хүчин зүйлсийн судалгаа

Товч мэдээллийг харах

dc.contributor.advisor Баасанжав, Тулга
dc.contributor.author Лхагвадулам, Гантуяа
dc.date.accessioned 2025-02-10T10:14:49Z
dc.date.available 2025-02-10T10:14:49Z
dc.date.issued 2025-02-10
dc.identifier Мастер en_US
dc.identifier.uri https://repository.ufe.edu.mn/xmlui/handle/8524/4100
dc.description.abstract Уул уурхайн хувьцааны үнэ нь мөн хөрөнгө оруулагчдын сэтгэл зүй, зах зээлийн хүлээлттэй холбоотой байдаг. Хөрөнгө оруулагчдын хандлага, ирээдүйн өсөлт, эрсдэл, улс төрийн нөхцөл байдлын талаарх сэтгэлзүй нь үнийн хэлбэлзлийг тодорхойлж, хүлээлт нь хувьцааны үнийн өөрчлөлтөд нөлөөлдөг. Олон улсын зах зээлд уул уурхайн бүтээгдэхүүний нийлүүлэлт, эрэлт, гадаад худалдаа, импорт, экспортын хязгаарлалтууд нь хувьцааны үнийн өөрчлөлтөд чухал нөлөө үзүүлдэг. Тухайлбал, дэлхийн эдийн засгийн өсөлт болон бууралт, валютын ханшийн хэлбэлзэл, худалдааны дайнууд нь уул уурхайн бүтээгдэхүүний үнэ болон зах зээлийн хандлагыг тодорхойлж, хөрөнгө оруулагчдын шийдвэрт нөлөөлдөг. Уул уурхайн компанийн санхүүгийн тайлан, борлуулалт, зардал, өр төлбөрийн хэмжээ зэрэг санхүүгийн үзүүлэлтүүд нь хувьцааны үнэд шууд нөлөөлдөг. Хүчтэй санхүүгийн үзүүлэлттэй компаниудын хувьцааны үнэ өндөр байдаг бол санхүүгийн эрсдэлтэй компаниудын хувьцааны үнэ буурдаг. Уул уурхайн хувьцааны үнэд нөлөөлж буй хүчин зүйлс олон талтай бөгөөд эдгээр хүчин зүйлсийн дүнд хувьцааны үнэ эрчимтэй өсөж эсвэл буурах боломжтой. Эрдэс баялаг, байгаль орчин, улс төрийн нөхцөл байдал, технологийн дэвшил, эдийн засгийн хүчин зүйлс, хөрөнгө оруулагчдын сэтгэл зүй, санхүүгийн үзүүлэлтүүд зэрэг олон хүчин зүйлсийн нийлбэр нь хувьцааны үнэд тодорхой хэмжээгээр нөлөөлдөг. Эдгээр хүчин зүйлсийг ойлгон судалснаар уул уурхайн салбарт хөрөнгө оруулагчид илүү мэдээлэлтэй, оновчтой шийдвэр гаргах боломжтой болно. Иймд уг дипломын ажлаар Монгол Улсын эдийн засаг, экспортын гол нөлөө үзүүлэгч салбар болох уул уурхайн салбарын нээлттэй компаниудын хувьцааны үнийн өөрчлөлтөд нөлөөлөгч хүчин зүйлсийг судлагдсан байдлын судалгааны үр дүнд сонгон авсан хувьсагчдын хүрээнд тодорхойлж, тухайн салбарыг сонирхож буй хөрөнгө оруулагчдад зориулж санал зөвлөмж үндсэн зорилготой болно. en_US
dc.subject Уул уурхай, хувьцаа, хөрөнгө оруулалт, уул уурхайн зах зээл en_US
dc.title Уул уурхайн компаниудын хувьцааны үнэд нөлөөлөгч хүчин зүйлсийн судалгаа en_US
ife.Мэргэжил.Нэр Менежментийн санхүүгийн
ife.Мэргэжил.Индекс E340400
ife.Зэрэг Мастер
ife.Диплом.Зөвлөх Зоригт, Оюунцацрал


Энэ бүтээлд байгаа файлууд

Энэ бүтээл нь дараах бүрдэлд гарч ирнэ.

Товч мэдээллийг харах