dc.description.abstract |
Хурдацтай хөгжиж буй өнөө үед манай улсын дээд боловсролын сургалтын байгууллагын чанарыг сайжруулах шаардлага бий болж байна. Дээд боловсролын сургалтын хөтөлбөрт тавигдах нийтлэг шаардлагын сургалтын хөтөлбөрийн чанарын баталгаажуулалтын тухайн хөтөлбөрийн хүрсэн үр дүнг үнэлэх гүйцэтгэлийн шалгуур үзүүлэлтэд “ тухайн хөтөлбөрийн хугацаандаа төгссөн суралцагчийн эзлэх хувь ” багтана хэмээн заасан байдаг. Статистик мэдээллээс харахад их, дээд сургууль төгсөгчдийн хугацаандаа төгсөх хувь харьцангуй бага үзүүлэлттэй байгаа бөгөөд үүнд нөлөөлж буй хүчин зүйсийг судлах хэрэгцээ шаардлага байна.
Энэ чиглэлийн буюу дээд боловсролын салбарт суралцагчийн гүйцэтгэлийг таамаглахад өгөгдөл олборлолтын аргыг ашигласан судалгаааны ажил ховор байна. Харин олон улсад боловсролын өгөгдөл олборлолтын салбар 2000 оноос эрчимтэй хөгжиж, суралцагчийн гүйцэтгэлийг таамаглах судалгаа хамгийн их хийгдсэн байна.
Энэхүү судалгааны ажлаар СЭЗИС-ын суралцагсдын өгөгдлийг ашиглаж, Decsion tree, Logistic Regression, Neural network зэрэг өгөгдөл олборлолтын шинжилгээний аргыг ашиглан шинжилгээ хийхэд суралцагчийн гүйцэтгэлд хүн амзүйн хүчин зүйл талаас гэрлэлтийн байдал, ам бүлийн тоо, амьдарч байгаа орчин, академик үзүүлэлт талаас өмнөх боловсролын үзүүлэлт буюу элсэлтийн ерөнхий шалгалт(ЭЕШ)-ын оноо, сонгон суралцаж буй хөтөлбөр, голч оноо гэсэн хүчин зүйлс нөлөөлж байна гэсэн үр дүн гарав. Өгөгдөл олборлолтын шинжилгээний үр дүнгийн нарийвчлал 75%-иас дээш байв. Иймээс өгөгдөл олборлолтын шинжилгээгээгээр тодорхойлсон хүчин зүйлст үндэслэн суралцагчийн гүйцэтгэлийг таамаглах загвар боловсруулж, тухайн загвараа бусад их, дээд сургуулиудад суралцагсдаас асуулгын судалгаа авч үнэлэхэд, өгөгдлийн шинжилгээгээр тодорхойлогдсон хүчин зүйлсийн хандлагатай нийцэж байсан.
Тиймээс энэхүү судалгааны ажлын хүрээнд боловсруулсан загвар суралцагчийн гүйцэтгэлийг таамаглахад ашиглах бүрэн боломжтой хэмээн дүгнэж байна. |
en_US |