СЭЗИС - Бүтээлийн сан

БНХАУ, Монгол улсын уул уурхайн салбарын татварын орчны харьцуулсан судалгаа (АМНАТ)

Товч мэдээллийг харах

dc.contributor.advisor Чимэдгочоо, Өнөржаргал
dc.contributor.author Цацралт, Дулаан
dc.date.accessioned 2025-02-07T04:35:20Z
dc.date.available 2025-02-07T04:35:20Z
dc.date.issued 2025-02-07
dc.identifier Мастер en_US
dc.identifier.uri https://repository.ufe.edu.mn/xmlui/handle/8524/4085
dc.description.abstract Ашигт малтмалын нөөц ашигласны төлбөр нь байгалийн баялгийг өмчлөх эрх, захиргааны эрх мэдлийнхээ дагуу баялаг бүтээгч, ашиглагчдад төрөөс ногдуулдаг тусгай татвар юм. Уг татварыг тухайн улс орон бүр онцлогтоо нийцүүлэн баялгийн нөөцийн зөрүүний орлогыг тохируулах, төрийн өмчийн нөөцийн төлбөртэй ашиглалтыг тусгах зорилгоор ногдуулдаг. Аливаа татвар, төлбөрийг ногдуулах хувь, зарчмыг оновчтой тогтоон ногдуулах нь иргэн, аж ахуй нэгж, бизнес эрхлэгчдэд дарамт учруулахгүйгээр төсвийг бүрдүүлэх чухал ач холбогдолтой юм. Монгол улсын хувьд Ашигт малтмалын тухай хууль шинэчлэгдэн батлагдсанаас хойш буюу 2007 оны Засгийн Газрын 88-р тогтоолоор АМНАТ ногдуулах борлуулалтын үнэлгээг тооцох анхны журам баталснаас хойш уг журамд эргэж буцсан маш олон удаагийн өөрчлөлт орсон. Мөн БНХАУ-ын хувьд хууль тогтоомжийг шинэчлэх хэрэгжүүлэхдээ маш олон шат дамжлагыг дамждаг хэдий ч олон удаагийн өөрчлөлт орсноор яг эцэслэн мөрдөгдөж буй татвар төлөгчдөд эргэлзээтэй болох зэрэг асуудлууд үүсэж байна. Иймээс уул уурхайн салбар дахь АМНАТ болон бусад татвартай холбоотой асуудалд эдийн засгийн гол тулгуур болж байгаа нүүрсний салбарын өрсөлдөх чадварыг байнга анхаарч байх нь чухал хэмээн үзэж тус хоёр улсын АМНАТ-ийн тогтолцоог судалж ижил төсөөтэй, ялгаатай болоод онцлог талуудыг судалж тулгарч буй нийтлэг асуудлуудыг тодорхойлж түүнийг шийдвэрлэх жишиг туршлагыг харьцуулан уг судалгааг хийж гүйцэтгэсэн болно. БНХАУ болон МУ нь хөршүүдийн харилцаатай буюу Монгол улс дэлхийн нүүрсний зах зээлийн хамгийн том худалдан авагч болох БНХАУ-тай шууд хиллэдэг боловч тээвэр логистикийн хүндрэлээс болоод уг зах зээлд эзлэх байр сууриа тогтвортой хадгалж чаддаггүй байна. Иймээс хоёр улсын АМНАТ-ын тогтолцооны талаар илүү нарийвчилсан ойлголт тодорхой мэдээллийг судалж эдгээр орнуудын хооронд бизнес эрхлэгчдэд, цаашлаад улсын эдийн засагт ач холбогдолтой тул уг тогтолцоог цаашид судлах шаардлага үүсэж байна. en_US
dc.subject татвар en_US
dc.subject Ашигт малтмал en_US
dc.subject Татварын зохицуулалт en_US
dc.subject ашигт малтмалын нөөц ашигласны төлбөр en_US
dc.subject нөөц en_US
dc.subject төлбөр en_US
dc.subject тогтолцоо en_US
dc.title БНХАУ, Монгол улсын уул уурхайн салбарын татварын орчны харьцуулсан судалгаа (АМНАТ) en_US
ife.Мэргэжил.Нэр Бизнесийн менежмент
ife.Мэргэжил.Индекс E340100
ife.Зэрэг Мастер


Энэ бүтээлд байгаа файлууд

Энэ бүтээл нь дараах бүрдэлд гарч ирнэ.

Товч мэдээллийг харах