СЭЗИС - Бүтээлийн сан

БАНКНЫ САЛБАР ДАХ ДИЖИТАЛ ТӨЛБӨР ТООЦООНД ҮҮСЭХ ЭРСДЭЛИЙГ БУУРУУЛАХ АРГА ЗАМ: /Transaction Risk Analyses/ TRA

Товч мэдээллийг харах

dc.contributor.advisor Энхбаяр, Тамир
dc.contributor.author Бат-очир, Удвал
dc.date.accessioned 2025-02-05T14:23:26Z
dc.date.available 2025-02-05T14:23:26Z
dc.date.issued 2025-02-05
dc.identifier Мастер en_US
dc.identifier.uri https://repository.ufe.edu.mn/xmlui/handle/8524/4070
dc.description.abstract Аливаа улс орны эдийн засгийн гол салбар болох гадаад худалдаа, төлбөрийн тэнцэл дэх мөнгөн урсгалыг дагаад банкны салбар дах гадаад болон дотоод төлбөр тооцоо нэмэгдэнэ. Монгол улсын санхүүгийн системийн 90 ба түүнээс дээш мөнгөн урсгалыг банкны салбар дотоод болон гадаад, бага дүнтэй болон их дүнтэй гүйлгээг дамжуулах замаар оролцож байна. Энэхүү дипломын судалгааны ажил нь гүйлгээний эрсдэлийн шинжилгээ (TRA) системийг нэвтрүүлэх замаар Монгол Улсын банкны салбарт дижитал шилжүүлэг, төлбөр тооцооны эрсдэлээс урьдчилан сэргийлэх талаар судалсан болно. Судалгаанд дижитал гүйлгээний эрсдэлүүд болон эдгээр эрсдэлийг бууруулахад TRA системийн судалгаа, банкны бизнесийн онцлог, төлбөр тооцооны эрсдэлийн талаар онолын судалгаа хийлээ. Монголын банкуудын төлбөр тооцооны хэмжээ дүн өсөн нэмэгдэх хандлагыг эдийн засгийн экспорт, импортын өсөлт, төлбөрийн тэнцэл дэх мөнгөн урсгалаар харьцуулан судалж төлөв байдлын судалгааг боловсрууллаа. Мөн өсөн нэмэгдэж буй кибер эрсдэл, дижитал санхүүгийн гүйлгээг хянан удирдахад эрсдэлийн удирдлага, хууль эрх зүйн орчин стандартуудыг судаллаа. Дижитал төлбөр тооцооны эрсдэлээс урьдчилан сэргийлэх сайн туршлагыг тодорхойлох санал зөвлөмж боловсруулахын тулд асуулга болон кейс харьцуулсан судалгааг хослуулсан болно. Банкны мэргэжилтнүүдтэй хийсэн ярилцлага нь TRA системийн практик хэрэглээг нэвтрүүлэх боломж байгаа эсэх төлбөр тооцооны эрсдэлийн талаар экспертийн санал туршлагуудыг харьцуулсан болно. Судалгааны практик ач холбогдолд Монгол Улсын банкны салбар дах төлбөр тооцооны дижитал дэд бүтцийг шинээр гарч ирж буй аюул эрсдэлийн эсрэг бэхжүүлэх, бодлого боловсруулагчид болон санхүүгийн байгууллагуудад хэрэгжүүлэх боломжтой зөвлөмж боловсруулхад TRA систем чухал болохыг харуулж байна. en_US
dc.subject төлбөр тооцоо, дижитал төлбөр тоцооны эрсдэл, эрсдэлийн удирдлага en_US
dc.title БАНКНЫ САЛБАР ДАХ ДИЖИТАЛ ТӨЛБӨР ТООЦООНД ҮҮСЭХ ЭРСДЭЛИЙГ БУУРУУЛАХ АРГА ЗАМ: /Transaction Risk Analyses/ TRA en_US
ife.Мэргэжил.Нэр Бизнесийн менежмент
ife.Мэргэжил.Индекс E340100
ife.Зэрэг Мастер


Энэ бүтээлд байгаа файлууд

Энэ бүтээл нь дараах бүрдэлд гарч ирнэ.

Товч мэдээллийг харах