dc.description.abstract |
Монгол Улсын Үндэсний Баялгийн Сангийн удирдлага нь газрын хэвлийн баялгийн үр өгөөжийг одоо ба ирээдүй үеийн Монгол Улсын иргэн бүрд тэгш, шударга хүртээх зорилгоор компанийн хэлбэрээр хуулийг хэрэгжүүлж байгаа билээ. Уг компанийн үйл ажиллагаанд хяналт тавьж байгаа эсэх, удирдлагын тогтолцоо нь хэрхэн ажилладаг зохион байгуулалт хувиарлалт нь бусад улсын компани хэлбэрээр удирддаг сангийн тогтолцооноос ялгаатай болон сул талуудыг судлах болсон.
Эрдэнэс Монгол ХХК нь Компанийн тухай хуулиар зохицуулагдах бөгөөд түүнд төрөөс төлөөллөө хэрэгжүүлэх асуудал нь Засгийн газраас батлан гаргасан журмаар зохицуулагдаж байгаа бөгөөд ТУЗ-ийн ердийн гишүүд нь төрийн албан тушаалтнууд байна. Харин Темасекийн загварын хувьд Компанийн тухай хуулиар зохицуулагдахаас гадна төрийн оролцоог Үндсэн хуулийн түвшинд хязгаарлаж, түүний хараат бус байдлыг хамгаалжээ.
"Тэмасек" загварын хувьд мэргэшсэн, хараат бус гишүүд төлөөлөн удирдах зөвлөлийн олонхыг бүрдүүлсэн байдаг. Харин "Эрдэнэс Монгол" загварын хувьд төлөөлөн удирдах зөвлөлийн ердийн гишүүд нь төрийн өндөр албан тушаалтнуудаас бүрдэж байгаа талаар дээр дурдсан. Ялангуяа, Засгийн газрын үйл ажиллагаанд дэмжлэг үзүүлэх үндсэн чиг үүрэг бүхий Засгийн газрын хэрэг эрхлэх газрын албан тушаалтны томоохон байр суурийг эзэлж байгаа нь түүний мэргэшсэн, хараат бус байдалд эргэлзээ төрүүлж байна.
Төлөөлөн удирдах зөвлөл нь "Тэмасек" загварын хувьд нэгдлийн оролцогч компаниудын мэргэшсэн, хараат бус гишүүдээс бүрдэж, тэдгээрийг Тэмасек ХХК-аас хувьцааны эзэмшлийн дагуу томилж, чөлөөлж байна. Харин "Эрдэнэс Монгол" загварын хувьд нэгдлийн оролцогч компаниудын төлөөлөн удирдах зөвлөлийн ердийн гишүүдийн олонх нь төрийн өндөр албан тушаалтан байх бөгөөд засгийн газраас шууд томилох практик ч байна. Үүнийг Чили, Норвег, Катар, Сингапур зэрэг улсын сангуудын жишээн дээрээс харж болно. Тухайлбал, Сантьягогийн зарчмын 1-д “Үндэсний баялгийн сан нь бие даасан хуультай байх шаардлагатай ба хууль тогтоомжийн зохицуулалт нь сангийн үйл ажиллагааг үр нөлөөтэй явуулах, сан зорилгоо биелүүлэх боломж нөхцөлийг дэмжсэн байх шаардлагатай” гэж тусгасан байдаг. |
en_US |
dc.subject |
Үндэсний баялгийн сан, хууль, Баялгийн хувиарлалт, Баялгийн сан, Ирээдүйн өв сан, Удирдлагийн тогтолцоо, Хуримтлалийн сан, |
en_US |