dc.description.abstract |
Энэхүү судалгаа нь Монгол Улсын арилжааны банкнуудын цахим зээл олголтын дараах эрсдэлүүдийг тодорхойлж, эдгээр эрсдэлийг бууруулах арга замыг судалсан болно. Цахим зээл нь зээлийн хүртээмжийг нэмэгдүүлж, цаг хугацаа, зардлыг хэмнэх давуу талтай боловч зээлдэгчийн мэдээллийн аюулгүй байдал, зээлийн эргэн төлөлтийн хяналт, чанаргүй зээлийн эрсдэл зэрэг асуудлыг дагуулдаг.
Судалгааны зорилго нь цахим зээлтэй холбоотой эрсдэлийг шинжлэх, эрсдэлийн удирдлагыг боловсронгуй болгох, олон улсын туршлага, технологийн шийдлүүдийг Монголын нөхцөлд тохируулан нэвтрүүлэх боломжийг тодорхойлоход оршино. Судалгаанд тоон болон чанарын судалгааны аргуудыг хослуулан ашиглаж, банкны зээлийн мэргэжилтнүүд болон хэрэглэгчдийн дунд судалгаа явуулсан.
Зээлийн эрсдэлийг бууруулахад шаардлагатай хүчин зүйлсийг тодорхойлж, мэдээллийн аюулгүй байдлыг хангах, зээлийн хүүгийн бодлого боловсруулах, хэрэглэгчийн боловсролыг нэмэгдүүлэх, зээлийн эрсдэлийг хиймэл оюун ухаан ашиглан зээлдэгчийн эрсдэлийг нарийвчлан тооцох, олон улсын мэдээллийн аюулгүй байдлын стандартуудыг дагаж мөрдөх, зээл олголтын дараах эрсдэлийг бууруулахын тулд FICO онооны системийг ашиглах нь энэхүү судалгааны үр дүнд гарсан эрсдэлүүдийг бууруулахад ихээхэн нөлөө үзүүлэхээр байна.
Цахим зээлийн үйлчилгээ үзүүлэгч байгууллагууд зээлийн судалгаанд FICO онооны сиситем нь зээлдэгчийн зээлийн түүхийн мэдээлэлд тулгуурлан зээлээ төлөх магадлалыг үнэлдэг тул чанаргүй зээлийн эрсдэлийг багасгах, зээлийн давхардал бууруулах олон талын ач холбогдолтой байна.
Судалгааны үр дүн нь Монгол улсын банкны салбарт цахим зээлийн үйлчилгээний эрсдэлийг бууруулах урдчилан сэргийлэхийн тулд технологийн хөгжил, мэдээллийн аюулгүй байдал, зохицуулалтын орчныг сайжруулах шаардлагатайг харуулж байна. |
en_US |