СЭЗИС - Бүтээлийн сан

АРИЛЖААНЫ БАНКНЫ ДИЖИТАЛ ШИЛЖИЛТИЙН АШИГТ АЖИЛЛАГААНД ҮЗҮҮЛЭХ НӨЛӨӨ

Товч мэдээллийг харах

dc.contributor.advisor Баасанжав, Тулга
dc.contributor.author Батбаатар, Батдэлгэр
dc.date.accessioned 2025-02-05T13:07:42Z
dc.date.available 2025-02-05T13:07:42Z
dc.date.issued 2025-02-05
dc.identifier Мастер en_US
dc.identifier.uri https://repository.ufe.edu.mn/xmlui/handle/8524/4064
dc.description.abstract Банкны салбар нь дэлхий дахинд олон жилүүдийн турш улам бүр дижитал шилжилт хийж, шинэ технологи, үйлчилгээ нэвтрүүлж ирсэн. Монгол улсын хувьд, сүүлийн жилүүдэд мобайл банк, төлбөр тооцоо болон финтек үйлчилгээ эрчимтэй хөгжиж, банкны үйл ажиллагааны бүтэц болон хэрэглэгчийн туршлага шинэ түвшинд хүрсэн. Эдгээр дижитал шилжилт нь банкны ашигт ажиллагаанд шууд нөлөөлж байгаа ч, түүний нөлөөг үнэлэх зорилгоор тодорхой үзүүлэлтүүдийг судлах шаардлагатай байлаа. Судалгааны үр дүнд гарсан дүгнэлтүүд нь дижитал шилжилт банкны ашигт ажиллагааг хэрхэн нэмэгдүүлж, үүний зэрэгцээ нийгэм, эдийн засагт хэрхэн эерэг нөлөө үзүүлж болохыг илэрхийлэх болно. Дижиталчлалын индексийн хамаарлын шинжилгээ нь ирээдүйд банкны үйл ажиллагааны менежментийг сайжруулахад туслах бөгөөд судалгааны үр дүн нь санхүүгийн салбарын шинэ стратеги боловсруулах, инноваци нэвтрүүлэхэд чухал алхам болох юм. Судалгаа нь дижитал шилжилт болон банкны ашигт ажиллагааны хоорондын хамаарлыг илрүүлэхийг зорьж байгаа бөгөөд үндсэн үзүүлэлтүүд болох нийт хөрөнгийн өгөөж, өөрийн хөрөнгийн өгөөж, хүүний нийт зардал, хүүний нийт орлого зэргийг авч үзэж байна. Мөн, дижиталчлалын индексийг ашиглан, Монгол улсын болон хөгжингүй орнуудад хийсэн дижитал шилжилтийн үр дүнг харьцуулан, банкны ашигт ажиллагаа болон дижитал шилжилттэй холбоотой асуудлуудыг судална. Дижиталчлалын индексийг хөгжингүй орнуудын туршлагаар шалгаж, эдгээр орнуудад хэрхэн амжилттай хэрэгжиж, банкны салбарын ашигт ажиллагааг хэрхэн сайжруулсан болохыг судална. Энэ судалгаа нь дижитал шилжилт хэрхэн тодорхой хугацааны дараа банкны санхүүгийн үйл ажиллагаанд үр дүнтэй нөлөөлж болохыг, мөн шаардагдах нөөц, хүчин чармайлтыг тодорхойлоход чиглэнэ. Банкны салбарын дижитал шилжилт нь дэлхий дахинд, тэр дундаа хөгжиж буй орнуудад сүүлийн жилүүдэд эрчимтэй хурдацтай явагдсан. Монгол улсын банкны салбарт ч энэ чиг хандлага зөвхөн үйлчилгээнд төдийгүй санхүүгийн удирдлага, төлбөр тооцоо, үйлчлүүлэгчдийн харилцаанд хүртэл шинэчлэл авчирч байгаа нь туйлын чухал. Мобайл банк, финтек үйлчилгээ зэрэг дижитал системүүдийн нэвтрэлт нь зөвхөн хэрэглэгчийн туршлагаар хязгаарлагдахгүй, банкны ашигт ажиллагаанд ч тодорхой нөлөөлж, санхүүгийн үйл ажиллагааны үр ашгийг нэмэгдүүлж байна. Судалгааны төгсгөлд дижитал шилжилт нь банкны ашигт ажиллагааг хэрхэн сайжруулж болох, үүний үр дүнд хэрхэн эдийн засгийн өсөлтөд эерэг нөлөө үзүүлэх боломжийг тодорхойлно. Дижиталчлалын индексийн шинжилгээ нь банкны салбарын менежментийг шинэчлэн сайжруулах, инноваци нэвтрүүлэх, өрсөлдөх чадварыг нэмэгдүүлэхэд чухал ач холбогдолтой бөгөөд энэ нь ирээдүйд банкны санхүүгийн үйл ажиллагаанд стратегийн өөрчлөлтүүдийг амжилттай нэвтрүүлэхэд туслах болно. Энэхүү судалгаа нь банкны салбарын дижитал шилжилтийн нөлөөг бүх талын холбогдолтой үзүүлэлтүүдээр судлан, ирээдүйн хөгжилд чиглэсэн зөвлөмж, санаануудыг гаргах боломжийг олгоно. The banking sector worldwide has been undergoing a digital transformation for many years, gradually introducing new technologies and services. In Mongolia, in recent years, mobile banking, payment systems, and fintech services have developed rapidly, bringing the structure of banking operations and customer experiences to a new level. These digital transformations are directly influencing the profitability of banks, and it is necessary to evaluate their impact by analyzing specific performance indicators. The conclusions drawn from this research will illustrate how digital transformation can enhance bank profitability and, at the same time, positively impact society and the economy. The analysis of the correlation between the digital transformation index and profitability will help improve future bank management practices. The results of the study will be crucial for developing new strategies in the financial sector and promoting innovation. This research aims to examine the relationship between digital transformation and bank profitability, considering key indicators such as return on assets (ROA), return on equity (ROE), total interest expense, and total interest income. Furthermore, by using the digital transformation index, the study will compare the results of digital transformation in Mongolia and developed countries, analyzing issues related to profitability and digital transformation. The study will evaluate how digital transformation has been successfully implemented in developed countries, improving profitability in the banking sector. It will also explore how digital transformation can impact the financial performance of banks over time, as well as determine the resources and efforts needed for successful implementation. The digital transformation in the banking sector has accelerated significantly in recent years, particularly in developing countries. In Mongolia, this trend has brought improvements not only in services but also in financial management, payments, and customer relations, which is crucial for the sector. The introduction of mobile banking, fintech services, and other digital systems has not only enhanced the customer experience but also had a significant impact on bank profitability, improving financial performance. The conclusions at the end of the study will outline how digital transformation can improve profitability and how it can contribute to economic growth. The analysis of the digital transformation index will play a key role in improving banking sector management, fostering innovation, and enhancing competitiveness. This will be vital for implementing strategic changes in banking operations in the future. This research will assess the impact of digital transformation on the banking sector through various relevant indicators, providing recommendations and insights that will guide future development and improvements. en_US
dc.subject Дижитал шилжилт, ашигт ажиллагаа, дижиталчлалын индекс, арилжааны банк, системийн нөлөө бүхий банк, кибер аюулгүй байдал, мэдээллийн технологи, үр ашиг en_US
dc.title АРИЛЖААНЫ БАНКНЫ ДИЖИТАЛ ШИЛЖИЛТИЙН АШИГТ АЖИЛЛАГААНД ҮЗҮҮЛЭХ НӨЛӨӨ en_US
ife.Мэргэжил.Нэр Менежментийн санхүүгийн
ife.Мэргэжил.Индекс E340400
ife.Зэрэг Мастер


Энэ бүтээлд байгаа файлууд

Энэ бүтээл нь дараах бүрдэлд гарч ирнэ.

Товч мэдээллийг харах