dc.description.abstract |
Энэхүү дипломын ажил нь “Gwel Star” ХХК-ийн 2025 оны маркетингийн
идэвхжүүлэлтийн төлөвлөгөөг боловсруулах зорилготой. Судалгаанд маркетингийн
онолын үндэслэлүүдийг ашиглан, дотоод болон гадаад орчны шинжилгээг (SWOT,
PESTEL) хийж, хэрэглэгчийн зан төлөв, зах зээлийн боломжийг тодорхойлов. Түүнчлэн, маркетингийн идэвхжүүлэлтийн хольц, AIDA загвар, үйлчилгээний маркетингийн 7P
загвар зэрэг онолуудыг судалж, компанид тохирох стратегиудыг харьцуулсан.
Судалгааны аргачлалд анкетын судалгаа, түүврийн шинжилгээ ашиглан Улаанбаатар хотын авто машин эзэмшигчдийн хэрэглээний зан төлөвийг үнэлэв. Гол үр дүнд Facebook зэрэг сошиал медиаг хамгийн үр дүнтэй маркетингийн суваг гэж тодорхойлсон.
Мөн чанартай үйлчилгээ, тохиромжтой үнэ санал болгох нь хэрэглэгчийн сэтгэл
ханамжийг нэмэгдүүлэхэд чухал болохыг харууллаа.
Төлөвлөгөөг хэрэгжүүлснээр “Gwel Star” ХХК-ийн брэндийн танигдалт сайжирч,
үйлчлүүлэгчдийн итгэл нэмэгдэх төдийгүй борлуулалтын өсөлтөд хувь нэмэр оруулах
боломжтой. Судалгааны үр дүнд, дижитал маркетингийг түлхүү ашиглах, хэрэглэгчийн үнэнч байдлыг нэмэгдүүлэхэд чиглэсэн арга хэмжээнүүдийг санал болгож байгаа.
Энэхүү ажил нь зах зээлд шинэ орсон компаниудын маркетингийн стратегийг
боловсруулахад практик ач холбогдолтой. |
en_US |