СЭЗИС - Бүтээлийн сан

ДИЖИТАЛ ШИЛЖИЛТИЙН БАНКНЫ САЛБАРТ ҮЗҮҮЛЖ БУЙ ҮР НӨЛӨӨНИЙ ШИНЖИЛГЭЭ

Товч мэдээллийг харах

dc.contributor.advisor Чимэдравдан, Наранчимэг
dc.contributor.author Мягмартогтох, Нямбаатар
dc.date.accessioned 2025-02-05T11:41:07Z
dc.date.available 2025-02-05T11:41:07Z
dc.date.issued 2025-02-05
dc.identifier Мастер en_US
dc.identifier.uri https://repository.ufe.edu.mn/xmlui/handle/8524/4059
dc.description.abstract Дэлхий даяар цахим шилжилт, технологийн дэвшил хурдацтай хөгжихтэй зэрэгцэн Монгол улсын хувьд ч сүүлийн жилүүдэд цахим шилжилтэд онцгой анхаарал хандуулж байна. Үүнтэй холбоотой хууль эрх зүйн зохицуулалтуудыг сайжруулсанаар хувийн хэвшил тэр тусмаа банк санхүүгийн байгууллагууд олон улсын түвшин жишигт нийцэж, хоцрохгүйн тулд цахим шилжилтэнд хөрөнгө оруулалтууд хийсээр байна. 2024 оны статистик судалгаагаар Монгол улсын хэмжээнд 4.2 сая интернет хэрэглэгчидтэй, ухаалаг утас хэрэглэгчдийн тоо 4 саяд хүрсэн бөгөөд хоёр хүн тутмын нэг нь мобайл банкны үйлчилгээг ашиглаж байна. Тиймээс энэхүү судалгааны ажлын хүрээнд банкны дижитал шилжилт нь банкны гүйцэтгэлийн үзүүлэлтэд хэрхэн нөлөөлөл үзүүлж буйг тодорхойлохыг зорьсон. Банкны дижитал шилжилтийг илэрхийлэх боломжтой үзүүлэлтүүд болох цахим бүтээгдэхүүн үйлчилгээний тоо, мэдээлэл технологидоо хийж буй хөрөнгө оруулалт, нийт гүйлгээнд эзлэх цахим гүйлгээний хувь, нийт харилцагчийн тоонд эзлэх цахим бүртгэлтэй харилцагчийн хувь зэрэг мэдээллийг цуглуулсан бөгөөд эдгээр үзүүлэлт нь банкны ROE, ROA болох гүйцэтгэлд хэрхэн нөлөөлж буйг судалсан. Судалгааны үр дүнд банкуудын мэдээлэл технологидоо хийсэн хөрөнгө оруулалт нь ашигт ажиллагаанд эерэгээр нөлөөлөхөөс гадна чанаргүй зээлийн хэмжээ, үйл ажиллагааны зардал зэргийг бууруулдаг байна. Мөн харилцагдыг цахимжуулж, цахим үйлчилгээг идэвхижүүлсэнээр ашигт ажиллагаанд сайнаар нөлөөлөхөөс гадна үйл ажиллагааны зардал, чанаргүй зээлийн хэмжээ зэргийг бууруулдаг байна. Тиймээс технологийн дэвшилд суурилсан дижитал шилжилт үйлчилгээний салбарт, тэр дундаа банкны салбарт хурдацтай нэвтэрч финтек, хиймэл оюун ухааныг ашиглан бүтээгдэхүүн, үйлчилгээг хөгжүүлж нэвтрүүлэх нь зардлыг бууруулахаас гадна тогтворотой хөгжил, хүрээлэн буй орчинд чухал ач холбогдолтой билээ. en_US
dc.subject Дижитал шилжилт, цахим бүтээгдэхүүн үйлчилгээ, мэдээлэл технологийн хөрөнгө оруулалт, банкууд, гүйцэтгэл en_US
dc.title ДИЖИТАЛ ШИЛЖИЛТИЙН БАНКНЫ САЛБАРТ ҮЗҮҮЛЖ БУЙ ҮР НӨЛӨӨНИЙ ШИНЖИЛГЭЭ en_US
ife.Мэргэжил.Нэр Менежментийн санхүүгийн
ife.Мэргэжил.Индекс E340400
ife.Зэрэг Мастер


Энэ бүтээлд байгаа файлууд

Энэ бүтээл нь дараах бүрдэлд гарч ирнэ.

Товч мэдээллийг харах