СЭЗИС - Бүтээлийн сан

Үндэсний Баялгийн сангийн тухай эрх зүйн баримт бичгийг олон улсын жишигтэй харьцуулан судлах нь

Товч мэдээллийг харах

dc.contributor.advisor Юндэндорж, Хорлоо
dc.contributor.author Хүрэлбаатар, Мөнхгэрэл
dc.date.accessioned 2025-02-04T13:58:51Z
dc.date.available 2025-02-04T13:58:51Z
dc.date.issued 2025-02-04
dc.identifier Мастер en_US
dc.identifier.uri https://repository.ufe.edu.mn/xmlui/handle/8524/4051
dc.description.abstract Дэлхий нийтээрээ ирээдүй хойч үеийнхэнд тэнцвэртэй хүртээж хуваарилах зорилгоор өөрсдийн баялаг хэмээн тодорхойлсон зүйлсээсээ орлогоо төвлөрүүлж түүгээрээ сан байгуулж баялагийн хувиарлалт хийсээр иржээ. 2000-аад оны эхэн үеэс дэлхийн хөгжингүй болон хөгжиж буй орнууд баялагийн сангуудыг эдийн засаг, худалдаа, урт хугацааны төсвийн өнөвчтой төлөвлөлт болон зарцуулалтын зөв бодлого, төсвийн таатай нөхцлийн үр дүнд хурдацтай байгуулж эхлэж байжээ. Манай улсын хувьд Үндэсний баялгийн сангаа стратегийн ордоос орж ирсэн ашиг орлого нь Үндэсний баялгийн сангийн үр өгөөжийг нэмэгдүүлэхэд чиглэж буй юм. Үндэсний баялгийн сангийн тухай хуулийг манай улс дэлхий нийтийн жишигт нийцүүлэн хөгжүүлэх, эргэлтэд оруулахад нэн тэргүүнд түүний эрх зүйн орчин тодорхой, түүний хүрээнд гарсан бодлогын баримт бичиг, хөтөлбөрүүдийг нь боловсронгуй байлгах ёстой. Холбогдох ашигт малтмалын тухай хуулиад болон бусад бодлогын баримт бичгүүдэд улс орны эдийн засагт голлох үүрэг гүйцэтгэх ашигт малтмалын жагсаалт, ордыг “стратегийн” гэх тодотголоор 1994, 1997 болон 2006 онуудад тус тус баталсан байдаг. Хэдийгээр манай улс 2010 онд хүний хөгжлийн санг байгуулсан ч орлого бүрдүүлж чадалгүй татан буулгасан. 2019 оны Үндэсний баялгийн сангийн суурийг тавьсан Монгол Улсын үндсэн хуулийнд нэмэлт өөрчлөлтөөс улбаалан Улсын Их хурлын 2020 оны 2-р тогтоолд тусгахдаа газрын хэвлийн баялаг ашигласны ашиг орлогыг Үндэсний баялгийн санд татан төвлөрүүлж, тухайн орлогыг зарцуулахдаа санхүүгийн үр ашиг бүхий төсөл, хөтөлбөр санхүүжүүлж, үнэт цаас гаргаж, арвижуулж, эдийн засгийн хүртээмжтэй өсөлтийг хангаж мөн шударгаар хуваарилах зарчмыг баримтлаж ажиллах зэргээр Үндэсний баялгийн сангийн тухай хуулийн төслийг дөрвөн жилийн хугацаанд боловсруулсан ч нарийн судалгаа болон мэдээлэл ч ховорхон байна. Иймд энэхүү судалгаагаараа Монгол Улсын Үндэсний баялгийн сангийн эрх зүйн талаарх чиг хандалгыг тодорхойлох, эрх зүйн зохицуулалтад шинжилгээ хийж учирч болох эрсдэлүүдийг гаргаж, бусад улсуудын туршлагыг харьцуулан судлах замаар дүгнэлт хийж, цаашид Үндэсний баялгийн сангийн бодлогыг боловсруулахад дэмжлэг үзүүлэхүйц саналыг дэвшүүлэхийг зорьсон болно. en_US
dc.subject Үндэсний, Баялгийн сан, Ирээдүйн өв сан, хуримтлалын сан, эрх зүй, үндсэн хууль en_US
dc.title Үндэсний Баялгийн сангийн тухай эрх зүйн баримт бичгийг олон улсын жишигтэй харьцуулан судлах нь en_US
ife.Мэргэжил.Нэр Бизнесийн менежмент
ife.Мэргэжил.Индекс E340100
ife.Зэрэг Мастер


Энэ бүтээлд байгаа файлууд

Энэ бүтээл нь дараах бүрдэлд гарч ирнэ.

Товч мэдээллийг харах