dc.description.abstract |
Бид энэхүү судалгаагаар нягтлан бодогчдын ажил, амьдралын тэнцвэрт байдал, түүнд нөлөөлөх хүчин зүйлийг чанарын ба тоон шинжилгээний аргаар судлав. Мөн хүчин зүйлсийг эергээр өөрчлөх замаар сэтгэл ханамжийг нэмэгдүүлэх боломжийг судлан, санал зөвлөмж боловсруулав. Херцбергийн идэвхжүүлэлтийн онол, Врүүмийн хүлээлтийн онол, Локийн зорилго тодорхойлох онол, А.Маслоу хэрэгцээний онолыг удирдлага болгон Монгол улсын нутаг дэвсгэр дээр үйл ажиллагаа явуулж байгаа 71 аж ахуй нэгж байгууллагыг төлөөлөл болгон 71 нягтлан бодогчдоос 30 асуултын хүрээнд судалгаа авсан. Асуулгын үр дүн болон хоёрдогч мэдээллүүдийг чанарын ба тоон шинжилгээний аргаар шинжилж үр дүнг нэгтгэн гаргав.
Бидний судалгааны үр дүнд ажил амьдралын тэнцвэрт байдал ба ажлын сэтгэл ханамж хоорондоо хамааралтай ба цалин урамшуулал нь бүх ажлын гүйцэтгэлд, ажил амьдралын тэнцвэрт байдал нь сэтгэл ханамжид эергээр нөлөөлдөг байна.
Бид энэхүү судалгаагаар нягтлан бодогчдын ажил, амьдралын тэнцвэрт байдал, түүнд нөлөөлөх хүчин зүйлийг чанарын ба тоон шинжилгээний аргаар судлав. Мөн хүчин зүйлсийг эергээр өөрчлөх замаар сэтгэл ханамжийг нэмэгдүүлэх боломжийг судлан, санал зөвлөмж боловсруулав. Херцбергийн идэвхжүүлэлтийн онол, Врүүмийн хүлээлтийн онол, Локийн зорилго тодорхойлох онол, А.Маслоу хэрэгцээний онолыг удирдлага болгон Монгол улсын нутаг дэвсгэр дээр үйл ажиллагаа явуулж байгаа 71 аж ахуй нэгж байгууллагыг төлөөлөл болгон 71 нягтлан бодогчдоос 30 асуултын хүрээнд судалгаа авсан. Асуулгын үр дүн болон хоёрдогч мэдээллүүдийг чанарын ба тоон шинжилгээний аргаар шинжилж үр дүнг нэгтгэн гаргав.
Бидний судалгааны үр дүнд ажил амьдралын тэнцвэрт байдал ба ажлын сэтгэл ханамж хоорондоо хамааралтай ба цалин урамшуулал нь бүх ажлын гүйцэтгэлд, ажил амьдралын тэнцвэрт байдал нь сэтгэл ханамжид эергээр нөлөөлдөг байна. |
en_US |