СЭЗИС - Бүтээлийн сан

"Мах, махан бүтээгдэхүүнийг ангилан савлах" бизнесийг хөгжүүлэх төслийн судалгаа

Товч мэдээллийг харах

dc.contributor.advisor Цэдэнсодном, Пүрэвтуяа
dc.contributor.author Бүрэндамба, Арсланбаатар
dc.date.accessioned 2025-02-04T12:49:50Z
dc.date.available 2025-02-04T12:49:50Z
dc.date.issued 2025-02-04
dc.identifier Мастер en_US
dc.identifier.uri https://repository.ufe.edu.mn/xmlui/handle/8524/4044
dc.description.abstract Армөнх капитал ХХК нь анх 2011 онд нэг гишүүнтэйгээр хүнсний барааны жижиглэн худалдаа, Мах махан бүтээгдэхүүний үйлдвэрлэл худалдаа эрхлэх зорилготой байгуулагдсан. Байгуулагдсан үеэс хойш бод, бог малын дайвар бүтээгдэхүүн хагас боловсруулан борлуулах ажлыг хийж байсан. 2015 оноос үйл ажиллагаагаа түр хугацаанд зогсоосон ба 2024 оны эхнээс бизнесийн нэр төрлөө дахин шинэчилж мах, махан бүтээгдэхүүнийг ангилан савлаж эхэлсэн. Энэ хугацаанд хэрэглэгчдийн эрэлт хэрэгцээнд нийцүүлэн бизнесийг өргөтгөх бодит шаардлага тулгарсан. 2025 оны 1 дүгээр сараас хэрэгжиж эхлэх мах, махан бүтээгдэхүүн, түүний үйлдвэрлэл, худалдааны аюулгүй байдлыг хангах, хүн, мал, амьтны эрүүл мэнд, хүрээлэн байгаа орчин, нийтийн ашиг, сонирхлыг хамгаалахад оршино. Хүнсний зориулалтаар бэлтгэх малын эрүүл мэнд, мал төхөөрөх, мах боловсруулах үйлдвэрийн барилга байгууламжийн бүтэц, зохион байгуулалт, тоног төхөөрөмж, технологийн эрүүл ахуй, хөргөлтийн байгууламжид тавигдах нийтлэг болон тусгай шаардлагууд, ажиллагсдын эрүүл мэнд, ариун цэвэр, эрүүл ахуй, мах, махан бүтээгдэхүүний тээвэрлэлт, худалдаанд баримтлах техникийн зохицуулалтын шаардлагууд, хүний нөөцийн чадавх, мах, махан бүтээгдэхүүний мөшгөлтийн тогтолцоог монгол улс нэвтрүүлж байгаа нь бидний өргөтгөх зорилттой бүрэн нийцэж байгаа. Зорилгодоо хүрэхийн тулд Мах, махан бүтээгдэхүүнийг ангилан савлах бизнес ойлголтыг судалгаа, ХАА-н гаралтай бүтээгдэхүүн боловсруулах салбарын мах бэлтгэн нийлүүлж буй бизнесийн өнөөгийн байдлын судалгаа, Төслийн менежмент (PMBOK)-ийн дагуу мах, махан бүтээгдэхүүнийг ангилан савлах бизнесийн төлөвлөлтийн судалгаа хийсэн. Цаашид үйл ажиллагаагаа өргөтгөснөөр ойрын хугацаанд хагас боловсруулан ангилан савласан 5 хошуу малын мах, гахайн тахиан мах, бууз, банш, бөөрөнхий мах, котлет, шорлог, төрөл бүрийн хэрчиж бэлтгэсэн махыг зэргийг гаргахаар зорилго тавина ажиллаж байна. en_US
dc.subject Хүнсний салбар, мах, махан бүтээгдэхүүнийг бэлтгэх, ангилан савлах, борлуулах,түгээх үйл ажиллагаа эрхлэдэг компани. en_US
dc.title "Мах, махан бүтээгдэхүүнийг ангилан савлах" бизнесийг хөгжүүлэх төслийн судалгаа en_US
ife.Мэргэжил.Нэр Менежментийн санхүүгийн
ife.Мэргэжил.Индекс E340400
ife.Зэрэг Мастер


Энэ бүтээлд байгаа файлууд

Энэ бүтээл нь дараах бүрдэлд гарч ирнэ.

Товч мэдээллийг харах