СЭЗИС - Бүтээлийн сан

Хөгжлийн бэрхшээлтэй хүний хөдөлмөр эрхлэлтэд нөлөөлж буй хүчин зүйлсийн судалгаа

Товч мэдээллийг харах

dc.contributor.advisor Доржцэрэн, Отгонболд
dc.contributor.author Нямдаваа, Энхдаваа
dc.date.accessioned 2025-01-31T10:46:31Z
dc.date.available 2025-01-31T10:46:31Z
dc.date.issued 2025-01-31
dc.identifier Мастер en_US
dc.identifier.uri https://repository.ufe.edu.mn/xmlui/handle/8524/4029
dc.description.abstract Хөгжлийн бэрхшээлтэй хүмүүсийн хөдөлмөр эрхлэлтийн түвшин нийт хүн амтай харьцуулахад харьцангуй доогуур хэвээр байгаа нь ажиллах хүчний оролцоонд саад тотгор байгааг харуулж байна. Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн хөдөлмөр эрхлэлтэд нөлөөлж буй хүчин зүйлсийг эрх зүйн орчны хувьд судалсан судалгаа, баримт бичиг түгээмэл байдаг ч хүчин зүйлс хоорондын хамаарлыг судлах нь нийгмийн тулгамдсан эрэлт хэрэгцээтэй асуудлын нэг болж байгаа юм. Энэхүү судалгааны ажлын зорилго нь хөгжлийн бэрхшээлтэй ажиллах хүчний доторх хөдөлмөр эрхлэлтэд нөлөөлж буй хүчин зүйлсийг судлах, хүчин зүйлс хоорондын хамаарлыг тодорхойлох юм. Энэхүү зорилгын хүрээнд хөгжлийн бэрхшээлтэй хүний хөдөлмөр эрхлэлтэд нөлөөлж буй үл хамаарах хувьсагчдыг судалсан онолын болон судлагдсан байдлын судалгааны үндсэн дээр 6 хувьсагчийг тодорхойлон хязгаарлалт хийж тоон судалгааны арга ашиглан хувьсагчдын хооронд корреляцийн болон регрессийн шинжилгээг хийж, чанарын судалгааны арга ашиглан “ХБ-тэй иргэдийн ХЭ-ийг дэмжих зорилтуудаар хязгаарлалт хийн”, хөгжлийн бодлогын баримт бичгүүдэд тусгагдсан ХБИ-дийн ХЭ-ийг дэмжих зорилтуудыг “Тогтвортой хөгжлийн зорилго”-ын зорилтуудтай бодлогын уялдааны шинжилгээг хийж, хэрэгжилтэд баримт бичгийн шинжилгээг хийн нэгтгэн дүгнэсэн. Тоон судалгааны үр дүнд “Хууль эрх зүйн асуудал нь эрүүл мэнд болон боловсролын асуудалд эерэг нөлөөлдөг” бол “Эрүүл мэнд болон ялгаварлан гадуурхалт”-ын асуудал нь боловсролын асуудалд сөрөг нөлөөлдөг” болохыг баталсан. Чанарын судалгааны үр дүнд “Тогтвортой хөгжлийн зорилго”-ын зорилт 8.8; 17.18 Монгол улсын хөгжлийн бодлогын баримт бичгүүдтэй уялдаагүй, зорилт 10.1 “Засгийн газрын 2024-2028 оны үйл ажиллагааны хөтөлбөр” дангаараа уялдаатай байсан. Хөгжлийн бэрхшээлтэй хүний хөдөлмөр эрхлэлт нь олон хүчин зүйлс хамарсан асуудал учраас төрийн бодлогын уялдаа холбоог хангах нь нэн чухал бөгөөд төрийн байгууллагуудын хамтын ажиллагааг сайжруулж, бодлогын уялдаа холбоог бий болгох салбар дундын зохицуулалтыг амжилттай хэрэгжүүлэхээс өөр үр дүнгүй гэсэн дүгнэлтэд хүрч, тулгамдаж буй асуудлуудад зөвлөмж өгөх зорилготой хэрэгцээ, шаардлагатай хэрэгжүүлэх арга хэмжээг ач холбогдлын дарааллыг тодорхойлон, цаашид хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн хөдөлмөр эрхлэлтэд чиглэсэн бодлогын хэрэгжилт, бодлогын уялдаа, эмпирик судалгааны үр дүн болох хууль эрх зүйн асуудлын эерэг нөлөөлөл нь эрүүл мэнд болон боловсролын асуудлыг сайжруулах хэрэгцээ, шаардлага үүсэж буй нөхцөлийг, эрүүл мэнд болон ялгаварлан гадуурхалтын асуудал нь боловсролын асуудалд сөрөг нөлөөлөл үүсэж буй байдлыг засаж сайжруулах нөхцөлийг мөн судалгааны хүрээнээс гадна үүссэн зайлшгүй шийдвэрлэх асуудал болон цаашид уг судалгааг хэрхэн үргэлжлүүлэх, судалгааны тайлбарласан статистикт үндэслэн практик ач холбогдолтой санал зөвлөмж боловсруулсан. en_US
dc.subject Хөгжлийн бэрхшээл, хөдөлмөр эрхлэлт, тогтвортой хөгжлийн зорилго, хөгжлийн бодлого en_US
dc.title Хөгжлийн бэрхшээлтэй хүний хөдөлмөр эрхлэлтэд нөлөөлж буй хүчин зүйлсийн судалгаа en_US
dc.title.alternative Research on factors affecting the employment of people with disabilities en_US
ife.Мэргэжил.Нэр Бизнесийн менежмент
ife.Мэргэжил.Индекс E340100
ife.Зэрэг Мастер


Энэ бүтээлд байгаа файлууд

Энэ бүтээл нь дараах бүрдэлд гарч ирнэ.

Товч мэдээллийг харах