dc.contributor.advisor |
Дамдинжамц, Бэлгүүн |
|
dc.contributor.author |
Сондор, Цэлмэг |
|
dc.date.accessioned |
2025-01-24T07:11:17Z |
|
dc.date.available |
2025-01-24T07:11:17Z |
|
dc.date.issued |
2025-01-24 |
|
dc.identifier.uri |
https://repository.ufe.edu.mn/xmlui/handle/8524/4011 |
|
dc.description.abstract |
Хувьцаа эзэмшигчийн хариуцлагын тухай асуудал нь Компанийн эрх зүйн
хөгжлийн суурь зарчим билээ. Монгол улсын хувьд 2011 оны Компанийн тухай
хуулийн 9 дүгээр зүйлийн 9.3 дахь хэсэгт хувьцаа эзэмшигчийн хязгаарлагдмал
хариуцлагын хэлбэрийг хуульчилсан байдаг. Харин тус хуулийн 9 дүгээр зүйлийн 9.4
болон 9.5 дахь хэсэгт хязгаарлагдмал хариуцлагыг нэвтлэн хувьцаа эзэмшигчийн
хувийн хөрөнгөөр хариуцлага хүлээлгэх боломжийг зохицуулсан байна. Мөн тус
хуулийн 86 дугаар зүйлийн 86.2 дахь хэсэгт заасны дагуу компани болон түүний энгийн хувьцааны нэг буюу түүнээс дээш хувийг эзэмшигч нь шүүхэд нэхэмжлэл гаргах замаар нийт гаргасан хувьцааны 20 буюу түүнээс дээш хувийг нэгдмэл сонирхолтой этгээдтэй хамтран эзэмшиж байгаа хувьцаа эзэмшигчээр компанид учирсан хохирлыг хувийн хөрөнгөөр нь төлүүлэх боломжтой байна. Үүнийг олон улсад “Piercing the corporate veil” буюу “Компанийн хөшиг нэвтлэх” онол гэж нэрлэдэг. Уг онол нь онцгой тохиолдолд буюу хязгаарлагдмал хариуцлагын хугарлын алдаанаас үүдэх ёс суртахууны асуудлуудад хувьцаа эзэмшигчийн хязгаарлагдмал хариуцлагыг нэвтлэн хувийн хөрөнгөөр хариуцлага хүлээлгэхэд оршино.
Энэхүү судалгааны ажлын хүрээнд Монгол улс дахь хязгаарлагдмал хариуцлага
нь хувийн хөрөнгийг хамгаалж, хувьцаа эзэмшигчид хөрөнгө оруулах итгэлийг бий
болгох хамгийн сайн зарчим мөн хэдий ч Хязгаарлагдмал хариуцлагатай компанийн
хувьд удирдлага болон хяналт салаагүй, хувьцаа эзэмшигч нарт төвлөрсөн байх
тохиолдол элбэг тул зарим талаараа гуравдагч этгээдүүд болох зээлдүүлэгч нарт
эрсдэлийг бий болгож байгааг ажиглав.
Энэхүү судалгааны ажлаараа хувьцаа эзэмшигчийн хариуцлагын талаарх
ойлголтыг тайлбарлан, бататгаж, үүнтэй холбоотойгоор Монгол улсын КтХ хууль
болон түүний хэрэгжилтэд дүн шинжилгээ хийх замаар зарим нэг тулгамдсан
асуудлуудыг бусад улс орны жишигтэй харьцуулан дүгнэлт, саналаа боловсруулахыг
зорилоо.
Судалгааны ажлын эцэст КтХ дахь хязгаарлагдмал хариуцлагыг нэвтлэхтэй
холбоотой зохицуулалтыг шинэчлэн найруулан, хязгаарлагдмал хариуцлагын хугарлаас үүдэж ёс суртахууны асуудал үүсэхээс урьдчилан сэргийлэх хуулийн зохицуулалт боловсруулах хэрэгтэй талаарх судлаачийн дүгнэлт, санал, зөвлөмжийг боловсруулав. |
en_US |
dc.subject |
Хязгаарлагдмал хариуцлага, Бүрэн хариуцлага, Хувь тэнцүүлсэн хариуцлага, Компанийн хөшиг нэвтлэх, Ёс суртахууны аюул |
en_US |
dc.title |
Хязгаарлагдмал хариуцлагатай компанийн хувьцаа эзэмшигчид хувийн хөрөнгөөр нь хариуцлага хүлээлгэх эрх зүйн орчин, харьцуулсан судалгаа |
en_US |
ife.Мэргэжил.Нэр |
Бизнесийн эрх зүй |
|
ife.Мэргэжил.Индекс |
D380105 |
|
ife.Зэрэг |
Бакалавр |
|