СЭЗИС - Бүтээлийн сан

САНХҮҮГИЙН САЛБАРЫН КОМПАНИУДЫН ХУВЬЦААНД МАКРО ЭДИЙН ЗАСГИЙН ХУВЬСАГЧУУДЫН ҮЗҮҮЛЭХ НӨЛӨӨ /Олон нийтэд нээлттэй компаниудын жишээн дээр/

Товч мэдээллийг харах

dc.contributor.advisor Цэнд-Аюуш, Номин-Эрдэнэ
dc.contributor.author Энхсайхан, Болорсондор
dc.date.accessioned 2025-01-24T06:06:57Z
dc.date.available 2025-01-24T06:06:57Z
dc.date.issued 2025-01-24
dc.identifier Бакалавр en_US
dc.identifier.uri https://repository.ufe.edu.mn/xmlui/handle/8524/4009
dc.description.abstract Хөрөнгийн зах зээл нь санхүүгийн үйл ажиллагааны төв цэг болж, хөрөнгийн үр ашигтай хуваарилалтыг хөнгөвчлөх, эдийн засгийн өсөлтийг хангах боломжийг олгодог. Хувьцааны индексийн өсөлт нь ихэвчлэн хөрөнгө оруулагчдын итгэл, эдийн засгийн өсөлтийг илэрхийлдэг бол зах зээлийн уналт нь эдийн засгийн сорилтуудын дохио болдог. Монгол улсын хувьд хөрөнгийн зах зээлд макро эдийн засгийн хувьсагчдын үзүүлэх нөлөө, тэр дундаа санхүүгийн салбарын тухайд авч үзсэн судалгаа, шинжилгээний ажлууд дутмаг бөгөөд жил ирэх тусам хувьцаагаа олон нийтэд санал болгох компаниуд нэмэгдэж, зах зээлийн үнэлгээ ч дагаад өсөж буй энэ цаг үед санхүүгийн салбарын компаниудын хувьцааны үнэ болон макро эдийн засгийн хувьсагчдын хооронд хамаарал байгаа эсэх талаар судлах нь өндөр ач холбогдолтой юм. Энэхүү судалгааны ажлаар Монголын хөрөнгийн зах зээлд томоохон байр суурыг эзэлдэг санхүүгийн салбарын хөрөнгө оруулалт, банк, банк бус санхүүгийн байгууллагуудын хувьцааны үнэд макро эдийн засгийн хувьсагчуудын үзүүлэх нөлөөллийг эконометрик шинжилгээг ашиглан тодорхойлохыг зорьлоо. Үүний үр дүнд төгрөгийн зээлийн хүү нь төсөвийн тэнцэл, Богд банкны хувьцааны үнэ, инфляц болон Мандал даатгалын хувьцааны үнийн 1 хожимдлын утгын учир шалтгаан болдог байна. Бидисек ХК-ийн хувьцааны үнэ мөнгөний нийлүүлэлт М2 болон инфляцийн учир шалтгаан болдог нь тус компанийг санхүүгийн салбарт гэлтгүй Монгол улсын эдийн засгийн томоохон тоглогчдын нэг гэж дүгнэж болохоор байна. en_US
dc.subject Монгол, Бирж, Санхүү, Макро, Эдийн засаг, Инфляц, Зээл, Мөнгө, Нийлүүлэлт, Төсөв, Тэнцэл en_US
dc.title САНХҮҮГИЙН САЛБАРЫН КОМПАНИУДЫН ХУВЬЦААНД МАКРО ЭДИЙН ЗАСГИЙН ХУВЬСАГЧУУДЫН ҮЗҮҮЛЭХ НӨЛӨӨ /Олон нийтэд нээлттэй компаниудын жишээн дээр/ en_US
ife.Мэргэжил.Нэр Менежмент, санхүүгийн
ife.Мэргэжил.Индекс D340400
ife.Зэрэг Бакалавр


Энэ бүтээлд байгаа файлууд

Энэ бүтээл нь дараах бүрдэлд гарч ирнэ.

Товч мэдээллийг харах