dc.description.abstract |
Энэхүү дипломын ажил нь Монгол Улсын төрийн өмчит компанийн дотоод аудитад тулгамдаж буй эрх зүйн асуудлуудыг судалж, шийдвэрлэх арга замыг тодорхойлоход чиглэсэн. Судалгаанд Эрдэнэс Монгол ХХК-ийг жишээ болгон авч, тэдгээрийн засаглал, дотоод хяналт, аудитын тогтолцоог шинжиллээ.
Эхний бүлэгт дотоод аудитын онолын үндэслэл, IPPF, COSO зэрэг олон улсын стандартыг танилцуулж, төрийн өмчит компанид дотоод хяналт, аудитын үүргийг онцолсон. Хоёрдугаар бүлэгт төрийн өмчит компанийн дотоод аудитын эрх зүйн орчныг судалж, Эрдэнэс Монгол ХХК-ийн үйл ажиллагааг олон улсын жишиг, Чили улсын туршлагатай харьцуулсан.
Сүүлчийн бүлэгт эрх зүйн зохицуулалтын сул тал, аудиторуудын мэргэшил, хараат бус байдлыг хангах хүндрэл, үр дүнгийн ашиглалтын дутагдлыг тодорхойлж, шийдвэрлэх санал зөвлөмж гаргасан. |
en_US |