dc.description.abstract |
Монгол Улсын Их Хурлаас 2021 онд Хүний хувийн мэдээлэл хамгаалах тухай хуулийг баталснаар хувь хүний мэдээлэл, нууцлалыг нарийвчлан хамгаалах хууль эрх зүйн орчны зохицуулалттай болсон. Гэвч мэдээлэл хариуцагч болох хувийн хэвшлийн аж ахуй нэгжүүд үйл ажиллагаандаа хамааралгүй, зорилгоосоо хэтэрсэн харилцагчдынхаа хувийн мэдээллийг цуглуулах явдал өнөөгийн практикт түгээмэл байна.
Тус асуудал үүсэх болсон гол шалтгаан нь хуульд энэ талаар нарийвчлан зохицуулаагүй, хуулийн үндсэн зарчмууд нь хэт ерөнхий байгаатай холбоотой юм. Ийнхүү хуулийн зарим нэг дутагдалтай талыг мэдээлэл хариуцагчид буруугаар ашигласнаас хувь хүний Үндсэн хуулиар хамгаалагдсан халдашгүй, чөлөөтэй байх эрх зөрчигдөх, өөрийн мэдээлэл болон нууцаа бусдад алдах, цаашлаад аливаа гэмт хэргийн хохирогч болох эрсдэлтэй учраас уг асуудлыг зохицуулах шаардлагатай юм.
Олон улсад “зорилгын хязгаарлалтын зарчим” болон “мэдээллийг минималчлах зарчим”-ын хүрээнд уг асуудлыг шийдэж өгсөн байдаг тул энэ чиглэлээр судалгаа, шинжилгээ хийх нь зохистой гэж үзсэн болно.
Иймд, хувийн мэдээлэл хамгаалах харилцааны хамгийн том эх сурвалж болох Европын холбооноос баталсан Өгөгдөл хамгаалах ерөнхий дүрэм болон ХБНГУ-ын Өгөгдөл хамгаалах ерөнхий хуулийн жишигтэй харьцуулан судлах замаар уг зохицуулалтыг сайжруулах шаардлагатай гэж үзэн энэаүү судалгааны ажлыг хийлээ. |
en_US |