dc.contributor.advisor |
Янжив, Дашпил |
|
dc.contributor.author |
Атар-Эрдэнэ, Намуун |
|
dc.date.accessioned |
2025-01-17T08:12:07Z |
|
dc.date.available |
2025-01-17T08:12:07Z |
|
dc.date.issued |
2025-01-17 |
|
dc.identifier |
Бакалавр |
en_US |
dc.identifier.uri |
https://repository.ufe.edu.mn/xmlui/handle/8524/4002 |
|
dc.description.abstract |
Онолын хувьд санхүүгийн тайлагналын чанар өндөр байна гэдэг нь үр ашигтай хөрөнгө оруулалтад саад болж буй мэдээллийн тэгш бус байдал, муу сонголтуудыг багасгаж байна. Манай улсын хувьд санхүүгийн тайлагналын чанарын асуудал ил тод биш тул хөрөнгө оруулагчид чанарын асуудлыг харгалзаж үзэхгүй шийдвэр гаргадаг тул хувьцааны өгөөжид үзүүлэх нөлөө нь хэр байх нь сонирхол татахуйц байна.
Санхүүгийн тайлагналын чанарыг хэмжихдээ СТОУС-ын чанарын хэмжигдэхүүнүүдийг судалж, СТОУС-ын стандартын хэрэглээ хэр түвшинд байгааг нягтлан бодогчдоос өөрсдийг нь үнэлүүлэн тандах байдлаар чанарын судалгаа авсан ба дунджаар 87 хувь СТОУС-ын дагуу тайлан гаргадаг гэсэн үр дүн гарсан. Санхүүгийн тайлагналын чанарын тоон хэмжигдэхүүний хүрээнд компаниудын санхүүгийн тайлангийн мэдээллүүдийг ашиглан Beneish M score болон шинэчлэгдсэн Жонсын загвараар хэвийн бус аккруэлыг тооцоолсон. Шинэчлэгдсэн Жонсын загвараар хэвийн бус аккруэл тооцоолсон ч статистикийн хувьд ач холбогдолгүй гарсан тул зөвхөн Beneish M score загвараар компаниудын тайлагналын чанарыг хэмжсэн ба нийт 30 тайлангаас 5 чанар муутай тайлан болон 3 материаллагаар буруу илэрхийлсэн байх магадлалтай буюу тайлагналын чанарын эрсдэлтэй байна гэсэн үр дүн гарсан.
Хувьцааны гүйцэтгэлийн хүрээнд хувьцааны өгөөж мөн онолын хүрээнд хувьцааны гүйцэтгэлийг тодорхойлдог санхүүгийн харьцаануудыг тооцоолсон. Шинжилгээний үр дүнд МХБ-ийн I ангилалд байгаа хүнсний үйлдвэрлэлийн салбарын компаниудын санхүүгийн тайлагналын чанар нэг стандарт хазайлттай тэнцэх хэмжээгээр буурахад хувьцааны гүйцэтгэл 8 хувиар буурч байна гэсэн дүгнэлтэд хүрлээ. |
en_US |
dc.subject |
Санхүүгийн тайлагнал, тайлагналын чанар, хувьцааны гүйцэтгэл, СТОУС-ын чанар |
en_US |
dc.title |
Санхүүгийн тайлагналын чанарын хувьцааны гүйцэтгэлд үзүүлэх нөлөө |
en_US |
ife.Мэргэжил.Нэр |
Менежмент, санхүүгийн |
|
ife.Мэргэжил.Индекс |
D340400 |
|
ife.Зэрэг |
Бакалавр |
|