dc.description.abstract |
Энэхүү дипломын ажил нь Монгол Улсын гадаад төлбөр тооцооны системийг инновацилаг төлбөрийн шийдлээр баяжуулж, илүү хүртээмжтэй, үр ашигтай болгох боломжийг судлах зорилготой. Өнөөгийн нөхцөлд Монгол Улс Society for Worldwide Interbank Financial Telecommunication (SWIFT) зэрэг олон улсын санхүүгийн сүлжээг ашиглан гадаад төлбөр тооцоог гүйцэтгэдэг ч геополитикийн нөхцөл байдлаас үүдэн тодорхой эрсдэлтэй нүүр тулж байна. Тухайлбал, Европын холбоо болон АНУ-ын зүгээс ОХУ руу SWIFT-ээр хийсэн гүйлгээнд өндөр ач холбогдол өгч дайны санхүүжилттэй холбон үзэж гүйлгээх удаашруулах, царцаах өндөр эрсдэлтэй байгаа нь Монгол Улс тог цахилгаан, нефтийн хомсдол цаашлаад инфляцид ч нөлөөлж болохоор сөргөөр нөлөөлж байна.
Энэхүү судалгаа нь олон улсын төлбөр тооцооны бусад системүүдийг судалж нэвтрүүлснээр эдийн засгийн аюулгүй байдал, комплайнсын асуудалтай хэрхэн нийцэж буйг судлахад чиглэгдэж байна. |
en_US |