dc.description.abstract |
Энэхүү судалгааны ажлаар дэвшүүлсэн зорилго, зорилтдоо хүрэхийн тулд онолын бүлгээр хугацаатай хөдөлмөрийн гэрээний эрх зүйн зохицуулалтын талаар хөндөж, харин судалгаа шинжилгээний бүлгээр олон улсын хөдөлмөрийн байгууллага (ILO)-ын зөвлөмж, ойлголт, Монгол Улсад үүссэн жишээ маргаан, шүүхийн шийдвэрүүдийн судалгааны харьцуулалт, зарим гадаад улсын зохицуулалт /ОХУ, БНХАУ/-ыг гүнзгийрүүлэн судалж холбогдох санал дүгнэлтэд хүрсэн.
Харьцуулсан судалгааны хүрээнд хоёр хөрш улсын хөдөлмөрийн гэрээний хугацаатай холбоотой зохицуулалтуудыг өөрийн улстай харьцуулахдаа хөдөлмөрийн гэрээний ангилал, шалгуур, хугацаатай хөдөлмөрийн гэрээний төрөл, хугацааны зохицуулалт, гэрээ цуцлах журам зэрэг үндсэн ойлголтуудыг харьцуулан авч үзсэн болно.
Хөдөлмөрийн тухай хуульд хугацаатай хөдөлмөрийн гэрээний тохиолдлуудыг тухайлан тодорхойлж тайлбарлаагүй, холбогдох сайдын тушаалаар хөдөлмөрийн гэрээний жишиг загвар батлахдаа зарим гэрээний төрлийг орхигдуулсан тул хугацаатай хөдөлмөрийн гэрээг байнгын ажлын байранд байгуулсны үр дагавар, хугацаатай хөдөлмөрийн гэрээг бусад төрлийн гэрээнээс ялгах, хугацаатай хөдөлмөрийн гэрээний хугацааг анх байгуулсан хугацаагаар л сунгах эсэх асуудал, туршилт, улирлын болон түр хугацаатай хөдөлмөрийн гэрээг хооронд нь ялгах, нотлох баримтаар тогтоох ялгааг тайлбарлах, хөдөлмөрийн гэрээг заавал бичгээр байгуулах, ажил үүргийн хуваарь, ажлаас чөлөөлөх нөхцөлийг тодорхой тусгах шаардлага, ач холбогдол зэргийг харгалзан ажил олгогч болон ажилтны аль аль талаас анхаарах зүйлсийг тогтоон, хууль хэрэглээний нэгдмэл байдлыг хангаж тайлбарласан ач холбогдлыг харгалзан шүүхийн шийдвэрт дүн шинжилгээ хийсэн. |
en_US |