Хураангуй:
Тус сургуулиас зохион байгуулж буй “Эдийн засаг, бизнесийн харилцааны ёс суртахууны болон эрх зүйн зохицуулалт” сэдэвт салбар хуралдааны ерөнхий гарчигтай уялдуулан, үл хөдлөх эд хөрөнгийн барьцааны эрх зүйн харилцаа нь эрх зүйн систем, түүний дотор Иргэний хууль тогтоомж дахь ёс суртахууны хэм хэмжээтэй хэрхэн уялдаж болох талаар өөрийн үзэл бодлыг дэвшүүлэх, судалгаагаа танилцуулахад энэхүү өгүүллийн зорилго оршино.