СЭЗИС - Бүтээлийн сан

НЭГ УДААГИЙН ХУВАНЦАР ХОГ ХАЯГДЛЫГ БАГАСГАХ ХҮСЭЛ ЭРМЭЛЗЭЛД НӨЛӨӨЛӨХ ХҮЧИН ЗҮЙЛСИЙН СУДАЛГАА

Товч мэдээллийг харах

dc.contributor.advisor Баасгай, Баярцэцэг
dc.contributor.author Ерэнбаатар, Уртнасан
dc.date.accessioned 2025-01-10T05:14:34Z
dc.date.available 2025-01-10T05:14:34Z
dc.date.issued 2025-01-10
dc.identifier Бакалавр en_US
dc.identifier.uri http://repository.ufe.edu.mn:8080/xmlui/handle/8524/3970
dc.description.abstract Дэлхий даяар жил бүр 460 сая тонн хуванцрыг хэрэглэгчдийн олон төрлийн хэрэгцээг хангахын тулд үйлдвэрлэдэг. Тэгвэл Монгол улсын нийслэл Улаанбаатар хотод хамгийн их хаягддаг хог хаягдлын тоонд хуванцар хог хаягдал ордог бөгөөд жилд 400 мянган тонн хог хаягдал бий болж байна. Хэрэглэгчийн хуванцар хог хаягдлын хор уршгийн талаарх мэдлэгийн түвшнээс хамааран хэрэглэгчийн зан төлөв өөрчлөгддөг байна. Нөгөөтээгүүр хэрэглэгчид хуванцар хог хаягдлын талаарх мэдлэг хангалттай сайн ч амьдралын хэв маягтаа оруулан сонголтоо өөрчлөх байдалд нь нөлөөлөхгүй байгаа талаар ч судалсан судалгааны ажлууд цөөнгүй байна. Тиймээс Монгол Улсын хамгийн том, хүн ам төвлөрсөн Улаанбаатар хотын хүн ам жил ирэх тусам нэмэгдэж байгаатай холбоотой хог хаягдал ч асар их хэмжээгээр нэмэгдэх болсон мөн дэлхийн улс орнууд дангаараа хог хаягдлын менежментдээ анхаарсан ч бид нэг дэлхий дээр амьдарч байгаа тул хог хаягдлын буруу менежментийн хор уршгийг тэд ч амссаар л байгаа билээ. Тиймээс тэдний зүгээс тавих шаардлага ч бусад улс орнуудад ирэх болсон тул иргэдийн хуванцар хэрэглэх тогтвортой зан төлөвт нөлөөлж буй хүчин зүйлсийн нөлөөг судалж, хуванцар хог хаягдлыг багасгах зан төлөвт нөлөөлөх санал, зөвлөмж боловсруулах зорилготой энэхүү судалгааг хийсэн. Эмпирик судалгааг Айзек Ажзений “Төлөвлөсөн зан төлөвийн онол”-г суурь болгон Шварцын “Хэм хэмжээ идэвхжүүлэх онол”-оор өргөтгөсөн бөгөөд Shin, Kim, & ManishaSingal нарын “Ухамсартай сонголтууд: Хэрэглэгчдийн нэг удаагийн хуванцар хэрэгслийг багасгах зан төлөвт нөлөөлж буй хүчин зүйлсийг тодорхойлох” судалгаануудын загварыг суурь болгон, тоон судалгааны аргаар SPSS программын тусламжтайгаар шинжилгээ хийж, үр дүн гаргасан. Судалгаанд нэг удаагийн хуванцар бүтээгдэхүүн (НУХ)-г долоо хоногт дор хаяж 1-2 удаа хэрэглэдэг Улаанбаатар хотын төвийн 6 дүүргийн хэрэглэгчид оролцсон бөгөөд 57% эмэгтэй, 43% нь эрэгтэй хэрэглэгчид байсан. Харин насны тархалтын хувьд 18-22 насныхан 15%, 23-27 насныхан 15%, 28-35 насныхан 16%, 36-43 насныхан 20%, 44-51 насныхан 15%, 52-59 насныхан 10%-ийг тус тус эзэлж байна. Харин 60 ба түүнээс дээш насныхан нийт оролцогчдын 8%-ийг бүрдүүлж байна. Судалгааны үр дүнгээс харахад судалгааны загвар дээр үндэслэн дэвшүүлсэн таамаглалууд бүгд батлагдсанаас хэрэглэгчдэд нух хог хаягдлын тухай хууль, эрх зүйн зүйл заалт болон нийгмийн хүрээллийн нөлөө нь НУХ хог хаягдлаа багасгах хүсэлд сул эерэг нөлөөтэй. Мөн оролцогчдын НУХ хог хаягдлыг багасгах хүсэлд тэдний хандлага, хүлээн зөвшөөрөгдсөн зан төлөвийн хяналт, хувийн хэм хэмжээ эерэг нөлөөтэй бол хандлагад хүлээн зөвшөөрөгдсөн зан төлөвийн хяналт эерэг хамааралтай ч субьектив хэм хэмжээ буюу нийгмийн нөлөөлөл сул эерэг хамааралтай. en_US
dc.subject Хог хаягдал, нэг удаагийн хуванцар, дахин боловсруулах, хэрэглэгчийн зан төлөв, тойрог эдийн засаг, хэрэглэгчийн mогтвортой хэрэглэх зан төлөв, байгаль орчны бохирдол en_US
dc.title НЭГ УДААГИЙН ХУВАНЦАР ХОГ ХАЯГДЛЫГ БАГАСГАХ ХҮСЭЛ ЭРМЭЛЗЭЛД НӨЛӨӨЛӨХ ХҮЧИН ЗҮЙЛСИЙН СУДАЛГАА en_US
ife.Мэргэжил.Нэр D380105
ife.Мэргэжил.Индекс D340500
ife.Зэрэг Бакалавр


Энэ бүтээлд байгаа файлууд

Энэ бүтээл нь дараах бүрдэлд гарч ирнэ.

Товч мэдээллийг харах