Хураангуй:
Орчин үеийн багцын онол дээр техник технологи болон хөрөнгө оруулагчийн зан
төлөвийг авч үзээгүй байдаг ба ухаалаг хөрөнгө оруулалтын багцын онол нь
Марковицын онол дээр тулгуурлан байгаль орчин, хөрөнгө оруулагчийн зан төлөв
зэргийг тусган сайжруулсан шинээр хөгжиж буй онол юм. Сүүлийн жилүүдэд хиймэл
оюун ухаан, машин сургалт эрчимтэй хөгжиж буй зах зээлд хөрөнгө оруулагчдын зан
төлвийг ихээр судлах болсон ба хөрөнгө оруулагч бүрт өөрийн гэсэн онцлог шинж
чанарт нь тулгуурлан багцаа согоход туслах чиглэл эрчимжиж байна. Монголд энэ
төрлийн судалгаа хомс ба нийт хөрөнгө оруулагчдын зан төлөвийг бүрэн
тодорхойлоогүй байна. Учир нь судалгаанд оролцогчдын тоо цөөн, боловсруулах арга
аргачлал тохиромжгүй зэргээс шалтгаалан хөрөнгө оруулагчийн зан төлөвийг бүрэн
тодорхойлж чадаагүй байгаа юм.