Хураангуй:
Юуны өмнө Монгол Улс улс төр, нийгэм эдийн засгийн шинэ тогтолцоонд шилжин орох үеэс татварын хууль тогтоомжийг шинэчлэн улмаар 1992 оны шинэ Үндсэн хуулиндаа иргэний хуулиар ногдуулсан албан татвар төлөх үүргийг “жам ёсны” үндсэн үүрэг болгон хуульчилсан нь Монгол оронд захиргааны эрх зүйн нэг салбар болох татварын эрх зүйн шинжлэх ухаан хөгжиж төлөвших бодит нөхцөл бүрэлдэн тогтосон гэж үзэж болно.