Хураангуй:
Монгол улсын хувьд ЖДҮ-ийн хөгжил бусад улс орнуудтай харьцуулахад харьцангуй сул байгаа төдийгүй Монголын улсын эдийн засгийг уул уурхайн салбар авч явдаг нь Дэлхийн банк, Азийн хөгжлийн банкны тайлангуудаас харагддаг билээ. Нөгөөтэйгүүр, капиталын бүтэц, төлөвлөлт нь аж ахуйн нэгжийн санхүүд ихээхэн нөлөөтэй байдаг билээ. иймд үүнийг дагаад хүүний түвшин хөрөнгө оруулалт, зээлийн санхүүжилтэд хэрхэн нөлөөлдөг болохыг, санхүүжилтын эх үүсвэрийн оновчтой бүтэц, боломжуудыг дэлгэрүүлэн судлах хэрэгцээ гарж байна. Мөн хөгжил дэвшил хурдацтай явагдаж байгаа энэ үед санхүүжилтын эх үүсвэрийн боломжууд, гадаад хөрөнгө оруулалтын орчин сайжирч байгаа нь түүнийг судлах хэрэгцээг бий болгож байна.
Иймд энэхүү судалгааны хүрээнд капиталын бүтцэд суурь хүүний түвшин хэрхэн нөлөөлж байгааг судлахдаа Монголын улсын эдийн засагт ихээхэн нөлөө үзүүлэгч уул уурхайн салбарыг сонгон авч нарийвчлан үзэхийг зорилоо. Энэхүү судалгааны ажлын сонгосон арга нь олж авсан өгөгдлийн төрлийг тоон хэлбэрээр харгалзан тоон судалгаа хийх явдал юм. Судалгаандаа капиталын бүтэц, түүнд нөлөөлөх хүчин зүйлсийг авч үзэх бөгөөд Монголын улсын өнөөгийн байдлыг авч үзэн хөрөнгийн биржид бүртгэлтэй уул уурхайн салбарын компаниуд дээр панел судалгаа, регрессиийн шинжилгээ хийн санал зөвлөмж бэлтгэлээ.