Хураангуй:
Аливаа мэдээллийн системийн бүтэлгүйтлийг зөвхөн технологиос хайх нь элбэг байдаг. Гэвч тухайн технологийг нэвтрүүлж, нутагшуулж буй бизнес систем болон менежментээс төслийн сорилт ба бүтэлгүйтэл ихээхэн хамаардаг. Удирдлагын мэдээллийн системийн нэвтрүүлэлт нь технологи, байгууллага, менежмент гэсэн 3 чухал элементээс бүрдэх бөгөөд эдгээр 3 элементийг тэнцвэртэйгээр авч үзэх замаар байгууллагуудын энтерпрайс системийн амжилт болон сорилт, бүтэлгүйтлийн шалтгааныг эрэлхийлэх нь чухал юм. Энэхүү судалгааны ажлын хүрээнд энтерпрайс систем нөлөөлөгч менежментийн хүчин зүйлсийг тодорхойлох зорилготой.
Монголд өмнө нь энтерпрайс системийг нэвтрүүлэхэд нөлөөлөх менежментийн хүчин зүйлсийг захиалагч болон вендор буюу гүйцэтгэгч 2 талыг оруулан тодорхойлсон судалгааны ажил, санал зөвлөмж хийгдэж байгаагүй тул цаашид энэ чиглэлийн судалгааны ажлын үндэс суурь болох ач холбогдолтой юм.
Судалгааны асуултыг боловсруулахдаа энтерпрайс системд нөлөөлөх менежментийн хүчин зүйлсийг тодорхойлсон онолын судалгаа болон ижил төстэй судалгааны ажлуудад тулгуурлан боловсруулсан бөгөөд захиалагч талын судалгааны асуулт нь 4 хэсэг бүхий 39 асуулттай, нийлүүлэгч талын судалгаан нь 4 хэсэг бүхий 29 асуулттай судалгааг Google form ашиглан цуглуулж, өгөгдлийг SPSS программаар боловсруулж, шинжилсэн болно.
Энтерпрайс систем нэвтрүүлэлт нь зөвхөн технологийн алба, хэлтэс, нэгжийн асуудалгүй биш бөгөөд менежментийн хүчин зүйлс нөлөөлдөг байна. Судалгааны ажлын хүрээнд хийсэн хүчин зүйлийн шинжилгээний үр дүнд 22 хувьсагч 5 хүчин зүйлийг, харин нийлүүлэгч талын хувьд 29 хувьсагч 9 хүчин зүйлийг илэрхийллээ.
Судалгааны ажлын үр дүнд тодорхойлогдсон хүчин зүйлс нь онолын судалгаануудад тодорхойлсон хүчин зүйлстэй нийцсэн буюу таамагласан хүчин зүйлс нь нөлөөлөх хүчин зүйлс мөн байгааг баталсан.